Хураангуй:
Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 59,848-94,942 (СМНСан, 2020) болж 1.5 дахин өссөн нь аудитын зах зээлийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөх хандлагатай байгаа ба үүнийг дагаад санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний чанарын түвшин, үр ашигт байдлыг хэмжих бодит шаардлага бий болжээ. Иймд санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний хүлээлтийн зөрүүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судлан, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох зорилготойгоор нягтлан бодогчдоос асуулгын арга болон аудиторуудаас ярилцлагын аргаар судалгаа хийсэн. Уг судалгааны үр дүнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нь аудитын үүрэг хариуцлага, найдвартай байдал, үр ашигт байдал, үр дүнгийн хүлээлт буюу гүйцэтгэлээс хамаардаг болохыг тодорхойлсон.