Хураангуй:
Өнөөгийн бизнесийн салбарын ширүүн өрсөлдөөнд бизнес эрхлэгчид хэрэглэгчидтэйгээ урт хугацааны үр ашигтай харилцаа тогтоож, үнэнч хэрэглэгчидтэй болохыг чухалчилж байгаа тул бизнес эрхлэгчид тэр дундаа гоо сайханы бүтээгдэхүүн борлуулагчид хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх болон хүний гадаад гоо үзэмжид чухал нөлөө үзүүлдэг арьс болон түүний арчилгааны бүтээгдэхүүнийг чухалчилан үзэж хэрэглэгчид зөв мэдээлэл өгөх зорилгоор өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэхүү нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг худалдан авах сэдэлд брэнд болон бүтээгдэхүүний шинж чанар нөлөөлөх судалгааны ажил нь монгол эмэгтэйчүүдийн нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авах зан төлөвийг судлах зорилготой юм. Ингэхдээ асуулгын судалгааны аргыг ашиглах ба асуулгыг онлайн хэлбэрээр Улаанбаатар хотын 400 эмэгтэй хэрэглэгчдээс авна. Судалгааны загварыг судлаач Gabriel R. D. Levrini 1, and Mirela Jeffman dos Santos нарын 2020 оны “Худалдан авах зорилгод үнийн нөлөө”-нд үндэслэн нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнд брэнд болон чанар нөлөөлөх сэдвийг сонгон голлох үр дүнг тайлагнав.