Хураангуй:
Монгол улс улсын төсөв, хөгжлийн сан, хөгжлийн банк, бондын хөрөнгийн санхүүжилтээр мөн хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудын зээл, тусламжаар, үндэсний хөгжлийн болон бүтээн байгуулалтын олон төслүүд хэрэгжүүлдэг. Мөн 20 гаруй улсад төвтэй 95 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж төсөл хэрэгжүүлж манай орны хөгжилд болон нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тухайн төслүүд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, хоршоод зэрэг олон байгууллагын оролцоотой хэрэгждэг. Төслийн хэрэгжилтийн үр дүнтэй байдалд эдгээр хамтрагч талын нөлөө маш их байдаг. Хамтран ажилласнаар,
• Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд болон ядуурлыг бууруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван тулах шинэ арга аргачлалыг бий болгох
• Салбар бүр нэгдсэн нэг зорилгодоо үр дүнтэй, хууль ёсны дагуу, тогтвортойгоор хүрэхийн тулд өөрсдийн чадавхи, чадваруудыг бие биетэйгээ хуваалцах
• Арга зүй, хүний нөөц, мэдлэг, ажиллах болон санхүүгийн илүү их нөөцтэй болох.
• Орон нутагтай илүү өргөн хүрээгээр хамтран ажиллах, бодлого гаргагчдад илүү нөлөөлөх сувгууд нээгдэх
• Салбарууд бие биенийхээ үнэ цэнэ, онцлогуудыг илүү их ойлгоно ингэснээр илүү уялдаатай, тогтвортой нийгмийг бүтээх зэрэг ач холбогдолтой.
• Тиймээс төслийн хэрэгжилтийн үр дүнтэй байдалд хамтын ажиллагааны нөлөөлөх нөлөөллийг олон арга зүйн төвшинд судлах, улмаар судалгааны тодорхой арга зүйгээр үндэсний хөгжлийн төслүүдэд зорилтот судалгаагаар үнэлэлт дүгнэлт өгөх, санал зөвлөмж боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030 болон Монгол улсын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж буй гурван томоохон төслийг сонгон авч төслийн хэрэгжүүлэгч нэгж, төслийн хамтрагч талаас ярилцлагын аргаар чанарын судалгаа явуулж хөгжлийн төлөөх төслийн хэрэгжилтэд хамтын ажиллагаа хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон, цаашид сайжруулах зөвлөмж боловсрууллаа.