Хураангуй:
Судалгааны ажлаараа “Үнэт цаасны зах зээл ХОС-ийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчныг судалж, эрх зүйн орчны нөлөөлөл, түүнийг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх боломж, арга замыг тодорхойлсон.
Судалгааг хийхдээ Монгол улсад ХОС -г хөгжүүлэх хууль эрх зүйн
таатай нөхцөл бүрдээгүй байна гэсэн таамаглал дэвшүүлэн судалсан. Манай улсын
ҮЦЗЗТХ, ХОСТХ, КТХ, ААНОАТТХ бусад дагалдах хуулиудыг гарган мөрдөж
ажиллаж байгаа нь эрх зүйн орчин бүрдсэн гэж харагдаж байна. Хэдийгээр хууль, эрх зүйн бүрдсэн харагдаж байгаа боловч ХОС гэдэг бол МУ-д шинэ тутам салбар тул яг эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Хууль эрх зүйн талаар судалгаа тул ярилцлагын болон анкетын арга ашиглан судалгаа авах нь илүү тохиромжтой байсан тул эдгээр аргыг ашиглан хөрсөн дээр ажиллаж байгаа ХОМК, ХОС-уудын менежер удирдлагуудаас судалгаагаа авсан. Зарим туслах судалгааг өмнө хийгдсэн судалгааг ашигласан болно.