Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг элээн зах зээл дээр өөрийн гэсэн байр суурийг аль хэдийнээ олж чадсан хэдий ч хамгийн гол зүйл болох бүтэц, зохион байгуулалт дээр хайхрамжгүй хандсанаас үүсэн үйлчлүүлэгч ихсэх үед хөрвөх чадваргүй, мөн тэрхүү үйлчлүүлэгчийг хүлээн авах үед эсрэгээр эмх замбараагүй байдал үүссээр байгаа “Эрчим” хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын дотоод зохион байгуулалт болон байгууллагаас шалтгаалалгүйгээр өрнөж байдаг бизнесийн гадаад орчны талаарх судалгааг макро түвшинд судлан, үйл ажиллагаагаа сайжруулахад тулгамдаад буй асуудлуудыг оновчтой тодорхойлж, боломж, арга замуудыг эрэлхийлэхэд оршино. Эдгээр үүсээд байгаа асуудлуудыг илрүүлэхийн тулд олон талт судалгааг түүнд тохирсон судалгааны аргыг ашиглан мэдээллийг анхдагч болон хоёрдогч эх сурвалжаас цуглуулна. Эдгээр мэдээлэл болон судалгаанд тулгуурлан асуудлыг оновчтой тодорхойлох нь чухал юм. Судалгаандаа “Эрчим” үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын ажилчид болон үйлчлүүлэгчдийг түлхүү хамруулснаар удирлага болон зохион байгуулалттай холбоотой гаргадаг алдааг үнэн зөвөөр илрүүлэх боломж үүснэ. Мөн түүхий эд материал болон хоолны орц, гарцанд хэмжилт хийснээр бүтээгдэхүүний чанар болон худалдан авалт, борлуулалт зэрэг үйлдвэрлэлийн үйл явц, үйлчилгээг үзүүлэхэд гардаг асуудлуудыг илрүүлэх цаашлаад сар бүр зайлшгүй гардаг зардлууд, өдөр тутмын орлого болон зарлага, ихэнх өдрүүдэд эрэлттэй байдаг хоол зэргийг тодорхой болгон, мизо орчны шинжилгээ болох санхүүгийн шинжилгээ, хүний нөөц, гадаад болон дотоод орчны судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэсэн болно. Эдгээрийн үр дүнд хоол, ундааны салбараар үйл ажиллагаа явуулж буй ААН болон ЖДҮ-ийн бизнесийн төлөвлөлт болон бүтэц, зохион байгуулалтын тал дээр анхаарах ёстой асуудлуудын талаар тодорхой ойлголт өгөх, түүнчлэн “Эрчим” хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын цаашид өргөжих, үйл ажиллагаагаа сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.