СЭЗИС - Бүтээлийн сан

ҮНЭРТЭЙ УС ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Амартүвшин, Халиун
dc.date.accessioned 2020-07-07T05:50:42Z
dc.date.available 2020-07-07T05:50:42Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1939
dc.description.abstract Үнэртэй ус нь хувь хүнд өөртөө итгэх итгэлийг нэмж, гоо зүйн таашаал өгч, сэтгэл санааны байдал, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг бол зочид буудал, казино, банк, брэндийн дэлгүүрүүдэд үйлчлүүлэгчийг татах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, худалдан авагчийн бараа бүтээгдэхүүн авах сэдлийг өдөөх хэрэгсэл болох нь бий. Үнэртэй усны олны анхаарлыг татаж буй бас нэг шалтгаан нь түүний эдийн засгийн нөлөө юм. Grand view судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн үнэртэн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 2012 онд 27,5 тэрбум америк доллар байсан бол 2018 онд 31,4 гаруй тэрбум ам долларт хүрсэн бөгөөд энэ тоо цаашлаад 2019 оноос 2025 он хүртэл 3.9 хувиар нэмэгдэх тооцоотой байна.1 Даяаршил, глобалчлалаас үүдэн монголчуудад ч үнэртэй усны эрэлт нэмэгдэж, үнэртэй ус нь томоохон бизнес болон хувирав. Тийм ч учраас үнэртэй ус хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвийг судлах хэрэгцээ байсан учраас Судалгаандаа тоон судалгааны арга зүйг ашиглан, Facebook-ийн “Үнэртэй усанд дурлагдсын клуб”-ын гишүүдээс 30 асуултаас бүрдэх санал асуулга явуулж, 1036 хүнээс судалгаа авсан. Үүнээс шаардлага хангасан 703 хүний өгөгдлийг SPSS програм дээр шинжилгээ хийсэн. Өгөгдөлд хүчин зүйлийн шинжилгээ, кластер шинжилгээ, үр дүнгийн шинжилгээ хийсэн бөгөөд, судалгааны үр дүнд ялгаатай хувийн мэдээллүүд Монголын сүрчиг хэрэглэгчдийн худалдан авалтанд нөлөөлдөг, хэрэглэгчийн сүрчиг сонгох зан төлөв, маркетингийн холимогууд хоорондоо хамааралтай болох нь батлагдсан бөгөөд үр дүнд үнэртэй ус борлуулагчид болон үйлдвэрлэгчид, мөн хэрэглэгчдэд зориулан практик санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject үнэртэй ус, хэрэглэгчид, худалдан авалт, шийдвэр гаргалт en_US
dc.title ҮНЭРТЭЙ УС ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах