Хураангуй:
Үнэртэй ус нь хувь хүнд өөртөө итгэх итгэлийг нэмж, гоо зүйн таашаал өгч, сэтгэл
санааны байдал, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг бол зочид буудал, казино, банк,
брэндийн дэлгүүрүүдэд үйлчлүүлэгчийг татах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, худалдан
авагчийн бараа бүтээгдэхүүн авах сэдлийг өдөөх хэрэгсэл болох нь бий.
Үнэртэй усны олны анхаарлыг татаж буй бас нэг шалтгаан нь түүний эдийн
засгийн нөлөө юм. Grand view судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн
үнэртэн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 2012 онд 27,5 тэрбум америк доллар
байсан бол 2018 онд 31,4 гаруй тэрбум ам долларт хүрсэн бөгөөд энэ тоо цаашлаад 2019
оноос 2025 он хүртэл 3.9 хувиар нэмэгдэх тооцоотой байна.1
Даяаршил, глобалчлалаас үүдэн монголчуудад ч үнэртэй усны эрэлт нэмэгдэж,
үнэртэй ус нь томоохон бизнес болон хувирав. Тийм ч учраас үнэртэй ус хэрэглэгчдийн
худалдан авалтын зан төлөвийг судлах хэрэгцээ байсан учраас Судалгаандаа тоон
судалгааны арга зүйг ашиглан, Facebook-ийн “Үнэртэй усанд дурлагдсын клуб”-ын
гишүүдээс 30 асуултаас бүрдэх санал асуулга явуулж, 1036 хүнээс судалгаа авсан.
Үүнээс шаардлага хангасан 703 хүний өгөгдлийг SPSS програм дээр шинжилгээ хийсэн.
Өгөгдөлд хүчин зүйлийн шинжилгээ, кластер шинжилгээ, үр дүнгийн шинжилгээ
хийсэн бөгөөд, судалгааны үр дүнд ялгаатай хувийн мэдээллүүд Монголын сүрчиг
хэрэглэгчдийн худалдан авалтанд нөлөөлдөг, хэрэглэгчийн сүрчиг сонгох зан төлөв,
маркетингийн холимогууд хоорондоо хамааралтай болох нь батлагдсан бөгөөд үр дүнд
үнэртэй ус борлуулагчид болон үйлдвэрлэгчид, мөн хэрэглэгчдэд зориулан практик
санал зөвлөмж боловсруулсан болно.