Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа нягтлан бодох бүртгэл ба санхүүгийн тайланд гарч буй өөрчлөлтүүд ба өнөө үед олон улсад санхүүгийн тайланд нийтлэг ашиглагдаж буй техник технологи, түүний хэрэглээний түвшинг тодорхойлох, цаашлаад дижитал санхүүгийн тайлан, дижитал санхүүгийн тайлангийн аудитын онол арга зүй, өнөөгийн байдал зэргийг судлан, дүгнэлт өгч, Монгол улсын хэмжээнд ямар түвшинд явж байгаа, дижитал технологийг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлыг гадны судалгаатай харьцуулан ойлгож, түүнийг шийдвэрлэх боломжийн таамаглал дэвшүүлсэн болно.