Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд ажилтнуудын сэтгэл ханамжийг хэмжиж болохуйц арга зүйг онолын хүрээнд судалж, Монгол улсад ашиглаж буй сэтгэл ханамжийг хэмжих аргачлалыг тодорхойлохыг хичээсэн. Үүнд IPA буюу гүйцэтгэл болон чухалчлах байдлаар ажлын сэтгэл ханамжийг хэмжих аргачлалыг сонгон авсан бөгөөд “Ажлын tenure” буюу тухайлсан ажлын байранд тухайн ажилтны ажилласан жилээс хамааруулан ажлын сэтгэл ханамжиийн хүчин зүйлүүд байгааг тодорхойлохыг зорьсон. Учир нь IPA загвар нь тухайн байгууллагаас ажилтнуудад олгогдож буй хүчин зүйлүүд болон ажилтнуудын ажиллаж буй байгууллагаасаа хүсэж буй хүчин зүйлүүдийг зэрэг гаргаж ирэх боломжтой бөгөөд үүнээс хамааруулж ажлын сэтгэл ханамжийг хэмжих хамгийн боломжит аргачлал хэмээн сонгосон болно.
Энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол улсад Даатгалын Салбарт үйл ажиллагаа явуулж буй “Бодь Даатгал ХХК” байгууллагыг сонгон авч, ажилтнууд тухайн байгууллагадаа хэр сэтгэл ханамжтай байгаа болон ажлын сэтгэл ханамжид ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа талаар судалж, бодит сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлохыг зорьсон болно.