Хураангуй:
Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хөгжиж байгаа билээ. Гэсэн хэдий ч энэхүү хөгжилтэй зэрэгцэж алхах хөрөнгө оруулагчид Монгол Улсад дутмаг байна. Хөрөнгө оруулагчдад ямар нэгэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл нь хангалтгүй байдаг нөхцөл байдал өнөөгийн хөрөнгийн зах зээлийн томоохон асуудал юм. Тиймээс хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангаж хөрөнгө оруулалтын боломжуудыг харуулах нь зүйтэй. Уг судалгааны ажилд top down шинжилгээг ашиглан эхлээд эдийн засгийн болон салбарын өнөөгийн байдлын судалгааг хийж гүйцэтгэж дараа нь компанийн шинжилгээ болон үнэлгээг хийж гүйцэтгэсэн билээ. Компанийн үнэлгээг хийхдээ хорогдуулсан мөнгөн урсгалын аргачлалын компанийн чөлөөт мөнгөн урсгалын загвар болон харьцангуй үнэлгээний аргыг ашигласан бөгөөд энэхүү хийсэн шинжилгээ дээрээ үндэслэн хөрөнгө оруулагчдад санал, зөвлөмжийг боловсруулсан юм.