Хураангуй:
Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаар Монгол улсад үйл ажиллагааг явуулж буй цахилгаан барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн худалдан авагчдаас асуулгын аргаар өгөгдөл цуглуулж шинжилгээ хийсэн. Судалгааны асуулгыг боловсруулахдаа сэтгэл ханамжид 6 хүчин зүйл хэрхэн нөлөөлөхийг шалгасан ба сэтгэл ханамж нь цаашлаад худаладн авагчдын зан төлөвт хэрхэн нөлөөлөж байгааг шалгасан. Судалгаанд 390 хүний өгөгдлийг шинжилсэн ба SPSS 23 програм дээр өгөгдлийн боловсруулалт, шинжилгээг хийсэн.