Хураангуй:
Компанийн засаглалын хамгийн чухал элемент нэг нь төлөөлөн удирдах зөвлөл юм. Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг удирдан чиглүүлж, хяналт тавьж ажиллахын зэрэгцээ компанийг төлөөлөн компанийн үйл ажиллагааны гол шийдвэрүүдийг гаргаж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг эрх бүхий субъект юм. ТУЗ нь гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны үр дүн, үзүүлэлтийг нягтлан шинжлэх, асуудлыг шийдвэрлэх хангалттай чадвартай байх ба мэргэжлийн болон хувь хүний хувьд чадварлаг хараат бус гишүүдтэй ТУЗ нь компанийн сайн засаглалын хэрэгжилтэнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ийм шаардлага хангаагүй ТУЗ-ийн үед компанийн сайн засаглал хэрэгжих нөхцөл бүрддэггүй гэж үздэг. Иймээс миний бие энэхүү судалгааны ажилдаа ТУЗ-н үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт мөн эрх зүйн зохицуулалтыг судлаж ТУЗ-н эрх зүйн зохицуулалтанд тулгамдаж буй зарим асуудлыг нээн илрүүлэх болон бусад улсад хэрхэн зохицуулагддаг талаар судлаж санал, дүгнэлт боловсруулна.