Хураангуй:
Энэхүү бакалаврын зэрэг горилсон ажлынхаа хүрээнд Скайтел компани “нийгмийн хариуцлага”-аа хэрхэн ухамсарлаж үйл ажиллагаандаа тусгаж ажилладагыг судлах зорилго дэвшүүлэн ажилласан. Судалгааг үндсэн 2 төрлөөр хийсэн. Эхнийх нь онолын судалгаа буюу нийгмийн хариуцлага гэж юу байдаг, хэдий үеэс ямар шалтгаанаар байгууллагууд хэрэгжүүлж эхэлсэн, өнөө үед ямар чиглэлээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалсан. Хоёрдох хэсэгт Скайтел компанийн нийгмийн хариуцлагыг эмпирик судалгаагаар судалсан бөгөөд үүний тулд эхлээд компанийн өнөөгийн нөхцөл байдал, компанийн тухай, өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн болох талаар баримт бичгийн судалгаа хийж үр дүнгээ илүү бататгахын тулд Скайтел компанийн ажилчдаас НХ-ын хэрэгжилтийн талаар ямар ойлголттой байгааг нь тодруулах анкетын судалгаа авсан. Үүнийхээ дараа ребрэндинг хийснээр нийгмийн хариуцлагын хэрэгжилтэд ямар өөрчлөлт орох талаар стратеги төлөвлөлтийн менежер болон маркетингийн албаны менежерүүдээс ярилцлагын судалгаа авсан. Судалгааны үр дүнд Скайтел компани нийгмийн хариуцлагаа хангалттай сайн түвшинд хэрэгжүүлдэг ба ребрэндингийг амжилттай нэвтрүүлсэн төдийгүй нийгмийн хариуцлагаа улам илүү ухамсарлаж байгууллагынхаа бодлого, үнэт зүйлд тусган өгч, ирээдүйг илүү өнгөлөг болгохын төлөө хамтдаа ажиллаж байна.