dc.description.abstract |
Санхүүгийн тогтвортой, сайтар бэхэжсэн систем эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой байдаг. Гэвч санхүүгийн зах зээл өөрийн гэсэн онцлогтой буюу эмзэг байдал өндөртэй байдаг билээ. Энэхүү эмзэг нөхцөл байдал ард иргэдийн санхүүгийн зах зээл болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэлээс хамаарч байдаг. Тиймээс санхүүгийн салбарын тогтвортой байдлын талаарх мэдээллийг олон нийтэд ил, бодитой байлгаснаар тэдний санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын хувьд санхүүгийн стрессийн индексийг оновчтой байдлаар байгуулах, макро эдийн засгийн хувьсагчдаар санхүүгийн стрессийг таамаглах явдал юм. Санхүүгийн стрессийн индексийг байгуулахдаа үндсэн бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээний аргаар дэд бүлгүүдэд жин тооцож, нэгдсэн индекс байгуулахдаа тэнцүү жин оноон индексийг байгуулсан. Харин нэгдсэн дохиологч индикатор буюу санхүүгийн салбарын хүндрэл, хямралыг түрүүлж дохиолох индикаторыг байгуулахдаа дохиолох аргачлал буюу шуугиан болон дохионы харьцааг ашиглан жин оноон нэгдсэн индикаторыг байгуулав. Судалгааны үр дүнд Монгол улсад 2004-2017 оны хооронд санхүүгийн хямралын нэг шинж тэмдэг илэрч, нэгдсэн дохиологч индикатор санхүүгийн хямралыг нэг сарын өмнө дохиолсон бол санхүүгийн хүндрэлүүдийг дунджаар 16 сарын өмнөөс дохиолж байв |
en_US |