Хураангуй:
Байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй амжилттай хэвийн явагдахад удирдах ажилтнууд удирдлаган доорх ажилтнуудаа ажиллах урам зоригоор идэвхжүүлэх нь маш чухал болсоор байгаа нь судлаачдын анхаарлын төвд байсаар байна. Байгууллагын ажилчдын идэвхжүүлэлтийг сайжруулах боломж, арга зам байгаа эсэхийг судлах зорилгоор судалгаа хийж, үр дүнг гарган өөрийн санал зөвлөмжийг тусган судалгааны ажил хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын суурь онол нь идэвхжүүлэлтийн агуулгын байсан ба олон судлаачдын судалгааны ажлын үр дүнг судалгааныхаа ажлын онолын үндсэн хэсэгт оруулан судалсан.