Хураангуй:
Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, төрөлжүүлэх оролдлого хийх, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн өгөөжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэд анхаарч байгаа энэ үед тухайн орон нутаг бүр өөр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг санаачлан хөгжүүлэхэд анхаарах цаг болсон. Монгол орны хувьд нүүдлийн уламжлалт соёл, амьдралын хэв маяг, байгалийн унаган төрх байдалд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын болон дотоодын зах зээлд санал болгож байна. Гэвч энэ бүтээгдэхүүн нь бие биенээ даган дууриах хандлагатай байгаа нь өнөөгийн жуулчдын хувьд сэтгэл хангалуун буцаах, аялал жуулчлалын компаниудын хувьд бүтээгдэхүүний ялгарах стратеги байхгүй болж зэх зээлд өрсөлдөх чадваргүй болж байгааг анзаарч тус судалгааг хийлээ.