Хураангуй:
Энэхүү мастерийн зэрэг горилсон судалгааны ажилдаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон олон улсын сүлжээ зочид буудлууд болох Holiday Inn, Novotel, Corporate Hotel Convention Centre, Hotel Nine зэрэг 4 зочид буудлыг судалгааны обьект болгон сонгон авсан. Эдгээр зочид буудлуудаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нараас түүвэрлэн санал асуулгын аргаар өгөгдөл цуглуулсан ба судалгаанд нийт 351 хүн хамрагдсан болно.
Судалгааны асуулгын анкет нь SERVQUAL загвар дээр суурилсан ба онолын загварын дагуу өгөгдлийн боловсруулалтыг хийж, үр дүнгийн шинжилгээг хийсэн. Судалгааны боловсруулалтандаа IBM SPSS Statistics 23 программыг ашигласан.