Хураангуй:
Зах зээл хөгжихийн хэрээр барилгын компаниуд илүү өндөр ашигтай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн дээр төвлөрч тухайн төрлийн худалдан авагчдын шийдвэр гаргалтад гол нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг ойлгохыг хүсдэг болсон байна. Хэдий тийм ч энэ талаар энэ чиглэлийн бүтээгдэхүүний хүртэхүй талын үнэ цэнэ худалдан авах шийдвэр зан төлөвт нөлөөлдөг талаар харьцангуй бага судалгаа хийгдсэн байна. Онолын хувьд тансаг зэрэглэлийн ангилалын бүтээгдэхүүнүүд болох цүнх, хувцас, үнэт эдлэл, машин зэрэг нь өөр төрлийн хүртэхүйн үнэ цэнэтэй холбогддог; таснаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэж заншсан худалдан авагчид өөрийн эд баялаг, загварын чиг, болон нийгмийн хүрээллийг ил гаргахыг хүсдэг. Харин таснаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө орон сууцны худалдан уг сэтгэл хөдлөлийн үнэ цэнэ ижил байдаг болов уу? Орон сууц худалдан авагчид бусад төрлийн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авагчидтай ижил зан төлөв, хүртэхүйн үнэ ижил байх болов уу? Энэ бол цэвэр онол болон парактикийн зааг дээр яригдах асуудал юм.