Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар “ЭБСС” ХХК-ийн үндэсний үйлдвэрлэлийн
бүтээгдэхүүн болох өвлийн курткаг монголын зах зээлд шинээр нэвтрүүлэх боломжийг
судлахыг зорьсон. Ингэхдээ эхлээд зах зээл болон шинэ бүтээгдэхүүний зан төлвийн
онол арга зүйн судалгаа хийсэн ба үүний дараа бизнесийн орчны шинжилгээгээр орчны
нөлөөллүүдийг судалж, хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг эмпирик байдлаар хийж,
эцэст нь маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан болно.