Хураангуй:
Дэлхий дээрх цахим ном (eBook) хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өсч байгаа билээ. 2017 оны сүүлийн байдлаар зөвхөн цахим ном уншигч хэрэглэгчдийн тоо 512.1 саяд аль хэдийн хүрчээ.
Эх сурвалж: (https://www.statista.com)
Магадгүй энэ тоо цаашид хэд ч болж өсөх магадлалтай юм. Яагаад дэлхий даяар цахим номыг цаасан номноос илүүд үзэх болов? Түүнчлэн монголчуудын цахим номын тухай ойлголт, хэрэглээ ямар түвшинд байгааг тодорхойлох, монголын зах зээлд нэвтрээд байгаа цахим номын төлөөлөл болох Азбүүк аппликейшныг хөгжүүлэх замаар хэрэглээг нь нэмэгдүүлэх маркетингийн төлөвлөгөө юм.