Хураангуй:
Монгол Улсын тавилгын зах зээлийн 52 хувийг БНХАУ, БНСУ, Польш, ОХУ, Итали, БНГУ зэрэг орнуудаас импортлон оруулж ирдэг бэлэн тавилга эзэлдэг байна. Харин 2016 онд батлагдсан шинэ хууль болох импортоор орж ирж буй хатуу бэлэн тавилгын татварыг нэмэгдүүлсэн нь дотоодын тавилга үйлдвэрлэгчдэд илүү боломж олгож бэлэн тавилга үйлдвэрлэлийн зах зээл өсөх таатай нөхцөл бүрдэж байна. Энэхүү хагас жилийн маркетингийн төлөвлөгөөг “Юмэко” дотоодын тавилгын үйлдвэрт зориулан боловсруулав.