СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгийн зах зээл дэх брокер, дилерийн компанийн оролцоо, түүнийг нэмэгдүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Наран, Мөнхжаргал
dc.contributor.author Бат-Эрдэнэ, Батчулуун
dc.date.accessioned 2018-11-14T04:36:03Z
dc.date.available 2018-11-14T04:36:03Z
dc.date.issued 2018-11-14
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1118
dc.description.abstract Монгол улсад 1991 онд МХБ анх үүсгэн байгууллагдсаны дараагаар биржийн захирлын тушаалаар 29 ҮЦК байгуулагдаж байсан. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжаа хийх зөвшөөрөл бүхий нийт 62 үнэт цаасны компани байгаагаас 50 нь брокер диллерийн үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үнэт цаасны данс эзэмшигчээр бүртгэлтэй нийт харилцагчдын тоог 675712 гэж мэдээлсэн байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2015, 2016, 2017 онуудад харгалзан 1262.5, 1474.2, 2083.1 тэрбум төгрөг байгаа нь энэхүү зах зээл хөгжиж байгааг илэрхийлэх хэдий ч нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувьд нөлөөлөхгүй байна. Иймд брокер дилерийн компанийн үйл ажиллагааг сайжруулах замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү сэдвийг сонгов. Сэдвийн судлагдсан байдал Дотоодод судлагдсан байдлын хүрээнд бакалавр болон магистрын ажлууд нь хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны компанниудын талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Энэхүү сэдвээр дотоодод болон гадаадын улс орнуудын судалгааны ажлуудаас харахад хөрөнгийн зах зээлийн сэдвээр одоо бидний хийж буй судалгаа нь гадаадын улс орнуудад харьцангуй эрт хийгдэж байсан нь харагдаж байна. Энэ нь манай улсад хөрөнгийн зах зээл хожуу хөгжсөнтэй холбоотой юм. Харин энэхүү судалгааны ажлаар хөрөнгийн зах зээл дэх брокер, дилерийн компанийн оролцоог тодорхойлж, түүнийг сайжрулах арга замыг илрүүлэхэд оршино. Судалгааны зорилго Энэхүү судалгааны ажлын зорилго нь иргэдийн санхүүгийн мэдлэг, хөрөнгийн зах зээл хоорондын харилцан хамаарлыг танин, улс орнуудын санхүүгийн мэдлэгийг харьцуулан судалж монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нөлөөлөх иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох явдал юм. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject мэргэжлийн оролцогчид en_US
dc.subject хөрвөх чадварын түвшин en_US
dc.subject зах зээлийн үнэлгээ en_US
dc.subject хөрөнгө оруулалтын зөвлөх en_US
dc.subject андеррайтерийн үйл ажиллагаа en_US
dc.subject үнэт цаас en_US
dc.subject дилерийн үйл ажиллагаа en_US
dc.subject брокерийн үйл ажиллагаа en_US
dc.subject санхүүгийн зах зээл en_US
dc.subject хөрөнгийн зах зээл en_US
dc.title Хөрөнгийн зах зээл дэх брокер, дилерийн компанийн оролцоо, түүнийг нэмэгдүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах