Хураангуй:
Монгол улсад 1991 онд МХБ анх үүсгэн байгууллагдсаны дараагаар биржийн захирлын тушаалаар 29 ҮЦК байгуулагдаж байсан. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжаа хийх зөвшөөрөл бүхий нийт 62 үнэт цаасны компани байгаагаас 50 нь брокер диллерийн үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үнэт цаасны данс эзэмшигчээр бүртгэлтэй нийт харилцагчдын тоог 675712 гэж мэдээлсэн байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2015, 2016, 2017 онуудад харгалзан 1262.5, 1474.2, 2083.1 тэрбум төгрөг байгаа нь энэхүү зах зээл хөгжиж байгааг илэрхийлэх хэдий ч нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувьд нөлөөлөхгүй байна.
Иймд брокер дилерийн компанийн үйл ажиллагааг сайжруулах замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү сэдвийг сонгов.
Сэдвийн судлагдсан байдал
Дотоодод судлагдсан байдлын хүрээнд бакалавр болон магистрын ажлууд нь хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны компанниудын талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна.
Энэхүү сэдвээр дотоодод болон гадаадын улс орнуудын судалгааны ажлуудаас харахад хөрөнгийн зах зээлийн сэдвээр одоо бидний хийж буй судалгаа нь гадаадын улс орнуудад харьцангуй эрт хийгдэж байсан нь харагдаж байна. Энэ нь манай улсад хөрөнгийн зах зээл хожуу хөгжсөнтэй холбоотой юм. Харин энэхүү судалгааны ажлаар хөрөнгийн зах зээл дэх брокер, дилерийн компанийн оролцоог тодорхойлж, түүнийг сайжрулах арга замыг илрүүлэхэд оршино.
Судалгааны зорилго
Энэхүү судалгааны ажлын зорилго нь иргэдийн санхүүгийн мэдлэг, хөрөнгийн зах зээл хоорондын харилцан хамаарлыг танин, улс орнуудын санхүүгийн мэдлэгийг харьцуулан судалж монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нөлөөлөх иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох явдал юм.