Хураангуй:
Сэдвийн үндэслэл
Аялал жуулчлал буюу tourisme нь францын tour /зугаацан явах/ гэсэн үгнээс гаралтай юм. Оросоор аялах зорчих аян замд явах гэсэн утгатай билээ. Чөлөөт цагаараа жуулчлах нь идэвхтэй амралтын нэг хэл бэр юм. Өөрийн оронд жуулчлахыг дотоодын буюу үндэсний, гадаадын буюу олон улсын аялал жуулчлал хэмээн ялгадаг. Дэлхийд 900 саяас 1 милярд гаруй хүн жуулчилж байгаагийн 70-74% нь дотоодын жуулчин байна.
• Үндэсний буюу дотоодын аялал жуучлал өөрийн улс орны хил хязгаарын дотор явагдаж үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг зарцуулах бөгөөд нэг сум аймаг, бүс нутагаас нөгөө сум, аймаг, бүс нутагт орлого орох болохоос бүх улс орны эдийн засагт өөрчлөлт орохгүй юм.
• Олон улсын буюу гадаадын аялал жуулчлалаар өөөхулс оронд зорчиж гаадаадын валют зарцуулж аль нэг улс орноос нөгөө улсад орлого оруулна.
Аялал жуулчлалыг хэрэгцээ, тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явагдах орчин, зохион байгуулалт, хугацаа зэргийг нь харгалзан олон хэлбэрт ангилна.
1. Хэрэгцээгээр нь
Байгалын аялал жуулчлал
Түүх соёлын аялал жуулчлал
Эмчилгээ сувилгааны аялал жуулчлал
Спортын аялал жуулчлал
Амралтын аялал жуулчлал
Ажил хэргийн буюу албан аялал жуулчлал
Эрдэм шинжилгээний аялал жуулчлал
Шашин шүтлэг, мөргөлийнаялал жуулчлал
Олон нийтийн аялал жуулчлал (Гүрэмжав, 1999)
Сүүлийн жилүүдэд эмчилгээний аялал жуулчлалын зах зээлийн боломж улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд олон төрөл хэлбэртэй болж өргөжин, хөгжиж байна.
Тухайлбал Энэтхэг, Хятад, БНСУ, Ардчилсан Солонгос, Тайланд, Индонез, Лаос, Вьетнам, Мали, Мадагаскар, Шри-Ланк, Гана зэрэг улсууд илүү идэвхтэй ажиллаж байгааг ДЭМБ-ийн судалгаанд дурьдсан байна.
Мөн өвчлөлийн шалтгааныг хүн амын өсөлт, амьдралын хэв маяг, хоол хүнсний асуудлуудаас шалтгаалсан орчны бохирдолд хүний дасан зохицох чадвар муудаж байгаагийн нэг илрэл бол хүн амын дундах өвчлөл, ялангуяа нуруу, түүний холбоос, үений шингэний өвчлөл нэмэгдэж, залуужиж байна.
Статистик мэдээгээр бол дэлхийн хүн амын хоёр хүний нэг нь энэ өвчнөөр өвдөж байгаа бөгөөд дэлхий дээр амьдарч буй 40-өөс дээш насныхны 10 хүн тутмын найм нь энэ таагүй өвчтэй таардаг аж. Хамгийн их өртдөг хүмүүс нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд.
Олон шалтгааны улмаас нурууны өвчин үүсдэг. Суудлын ажил ч гэсэн нэг шалтгаан болдог. Хэрэв нурууны өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Учир нь нуруу, нугасны өвчин нь бусад эрхтэнд нөлөөлдөг. Тухайлбал, хүзүүний нугалмын өвчний үед нуруу өвдөхөөс гадна толгой эргэх, чих шуугиж, хараа муудна. Харин бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа доройтдог.
Орчин үед бидний хэрэглэж байгаа хоол хүнс, амьдралын буруу дадал хэвшил нь нурууны өвчинг үүсгэх томоохон шалтгаан болж байна. Мөн хүнд юм өргөх, сэтгэл санааны байдал, дасгал хийхгүй, бухимдлаа гаргахгүй, өндөр өсгийтэй гутал байнга өмсөх, дэр болон орны матраас нь нурууны өвчин үүсэхэд нөлөөлдөг.