СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгалын салбарын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн удирдлагыг сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батаа, Алтанзул
dc.contributor.author Энхтөр, Төгсжаргал
dc.date.accessioned 2018-11-12T03:26:30Z
dc.date.available 2018-11-12T03:26:30Z
dc.date.issued 2018-11-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1086
dc.description.abstract Даатгалын үйл ажиллагаа нь бүтээгдэхүүн борлуулалт, андеррайтинг, актуар тооцоо гэх мэтчилэн хэд хэдэн үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд даатгалын үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралтай нэгэн чухал үйл ажиллагаа нь нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн удирдлага юм. Нөхөн төлбөрийн зардал нь даатгалын компанийн хувьд зайлшгүй гарах томоохон зардал боловч нэхэмжлэлийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлснээр энэхүү зардлыг бууруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжтой. Даатгалын салбарын цаашдын чиг хандлага нь технологид суурилсан бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх бөгөөд Lemonade гэх даатгалын компани нь нэхэмжлэлийн удирдлагын үйл явцыг хялбаршуулсан хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологийг ашиглан нэхэмжлэлийн төлбөрийг 3 секундэд олгосон. Lemonade-аас гадна хэд хэдэн даатгалын компаниуд нэхэмжлэлийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолох систем ашиглан үр ашигтай нэхэмжлэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна. Олон улсын түвшинд даатгалын салбарын нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсээр 2016-2017 оны өсөлтийн хувиар нь авч үзвэл 37 орны 26 улс оронд нэхэмжлэлийн төлбөр бодит дүнгээр өссөн. Латин Америк болон Ази тивд даатгалын гүнзгийрэлт сул байгаа бөгөөд хөгжиж буй улс орнуудын хувьд 2013 онд даатгалын гүнзгийрэлт 1-4% байсан бол одоогийн байдлаар 3-7% болон өссөн байна. Харин манай улсын хувьд 0.59% болж өссөн хэдий ч хөгжиж буй улсуудтай харьцуулахад бага байгаа учир цаашид даатгалын салбар өргөжин тэлэх боломжтойг илэрхийлж байна. МУ-ын даатгалын зах зээлийн хувьд 2011 оноос хойш хураамжийн орлого 3 дахин нэмэгдсэн бол нөхөн төлбөрийн зардал 4.38 дахин нэмэгдсэн. Хураамжийн орлого нэмэгдэх тусам түүнд ногдох эрсдэл нэмэгдэж улмаар нөхөн төлбөрийн хэмжээ өсөж байна. Тиймээс даатгалын салбарын нэхэмжлэлийн удирдлагыг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны явцад нэхэмжлэлийн удирлагыг сайжруулах хэд хэдэн хувилбар дэвшүүлснээс хамгийн үр ашигтай байж болох хувилбар нь хиймэл оюун ухаан бүхий аппликейшн юм. Хиймэл оюун ухааныг нэхэмжлэлийн удирдлагад ашигласнаараа ажилчдын ажлын ачаалал, хэрэглэгчдийн бухимдлыг багасгах, хуучирсан удаан системийг шинэчлэх, түүхэн өгөгдлийг ашиглан зардлыг тодорхойлох таамаглах, автоматаар хохирлын үнэлгээг хийх зэрэг давуу талуудтай. Харин гарах үр дүн нь хугацаа хэмнэхээс гадна даатгалын үйлчилгээний чанарыг сайжруулан зардлыг багасгана. Цаашлаад хураамжийн орлогыг бууруулах боломжтой учир үр ашигт хувилбар гэж үзсэн. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject жолоочийн даатгал en_US
dc.subject даатгал en_US
dc.subject нөхөн төлбөр en_US
dc.subject эрх зүйн орчин en_US
dc.subject даатгалын салбар en_US
dc.subject нэхэмжлэлийн удирдлага en_US
dc.subject олон улсын туршлага en_US
dc.subject ач холбогдол en_US
dc.subject нэхэмжлэлийн удирдлага арга зүй en_US
dc.title Даатгалын салбарын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн удирдлагыг сайжруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Тайван, Бат-Өлзий


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах