Хураангуй:
“Б энд Т” ХХК-ний үндсэн үйл ажиллагаа болох “Чингис клуб” ресторан нь зоогийн газрын үйлчилгээ эрхлэх, хоол үйлдвэрлэл, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр анх 2003онд “Чингис шар айраг” ХХКомпаний албан ёсны гэрээт борлуулагчаар үүд хаалгаа нээн ажилж эхэлсэн бөгөөд өдгөө 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд ашиг орлого өндөр, амжилттай ажиллаж байсан боловч шар айрагны үнэ нэмэгдэж, нийлүүлэлт удаашран багассан болон хэд хэдэн удаа тодорхой хугацаагаар бусдад түрээслүүлсэн, үүд хаалгаа барьсантай холбоотой үйл ажиллагаа доголдож улмаар үнэнч хэрэглэгчидээ алдаж ашиг орлого буурсаар байна. Мөн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үйлчлүүлэгчдийн хүсэл, хэрэгцээ шаардлага хувьсан өөрчлөгдөж олон нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн, илүү сайн үйлчилгээг биднээс шаардах болсны зэрэгцээ Монголын сүлжээ ресторанууд шинээр нээгдэж өрсөлдөөнийг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд “Чингис клуб” рестораны үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, ашиг орлого буурсан явдал нь үйл ажиллагаа сайжруулах уг төлөвлөгөөг бичих гол шалтгаан болно. Үйлчилгээний салбар дундаа зоогийн газрын үйлчилгээний бизнес нь амьдралын мөчлөг богинотой, хэрэглэгчдийн хүсэл шаардлагаар үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг онцлогтой. Энэхүү төгсөлтийн судалгааны ажлын зорилго нь байгууллагын одоогийн нөхцөл байдал,хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, бизнесийн орчинд хийгдэх судалгаа шинжилгээний ажлын үнэлэлт дүгнэлтэнд үндэслэн рестораны үйл ажиллагааг сайжруулахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн зах зээлд санал болгоход оршино.