СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкуудын жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганхуяг, Жавхлан
dc.contributor.author Очирбат, Алтаннавч
dc.date.accessioned 2018-10-31T03:05:06Z
dc.date.available 2018-10-31T03:05:06Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1040
dc.description.abstract Аливаа улс орны эдийн засгийн хамгийн чухал зүйл бол дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний түвшин байдаг. Манай улсын хувьд үйлдвэрлэлийн ялангуяа ЖДҮ-ийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад харьцангуй сул байдаг. ЖДҮ эрхлэгчдийн 70 хувь нь байнгын санхүүгийн дутагдалтай байдаг ба энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахад банкны ЖДҮ эрхлэгч нарт олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Судалгааны хүрээнд ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг тодорхойлох олон улсын арга аргачлалаас зээлтэй холбоотой үндсэн гол индикаторыг сонгон авч, хүртэмжийг манай улстай ойролцоо бага, дунд орлоготой орнуудын үзүүлэлттэй харьцуулан тодорхойлсон ба үзүүлэлт доогуур гарсан зээлийн олголт болон зээлийн чанарын үзүүлэлтийг цаашид дэлгэрүүлж судалсан. Арилжааны банкны зүгээс зээл олгоход болон зээл олгосны дараа тулгардаг бэрхшээлүүдийг санал асуулгын аргаар тодорхойлж, үр дүнг SPSS программын түвшинд нэгтгэн гаргасан ба Keiser-Meyer-Olkin ба Bartlet-ийн шинжүүр, найдвартай байдлын шинжилгээ болон тусгаар байдлын шинжилгээгээр шалгаж баталгаажуулав. Судалгаанаас зээлийн судалгааны явцад буцаагдах магадлал өндөр гарсан тул цаашид нарийвчлан судалсан ба эрсдэлүүдийг зээлдэгчээс хамаарах, банкнаас хамаарах, зээлдэгч, банкнаас үл хамаарах гэсэн 3 үндсэн хэсэгт тодорхойлж, эсрдэлүүдийг бууруулах боломжийг тус бүрт судалсан. Мөн ЖДҮ-ийн зээлийн төлбөрийн зөрчил үүсэх шалтгаанд макро орчны хүчин зүйлийн нөлөөлөл өндөр гарсан тул зээлийн чанарт тус индикаторууд хэрхэн нөлөөлж байгааг судлан үр дүнг гаргасан. Арилжааны банкны ЖДҮ-дэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг барьцаа хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу үнэлэх, тус үнэлгээг банкнаас хараат бусаар үнэлэх, зээлийн эдийн засагчийг салбараар мэргэшүүлэх, ЗБДС-ийн баталгаа гаргах хувь хэмжээ болон эрсдэлийн менежментийг сайжруулах, зээлдэгчийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, зээлийн мэдээллийн сангийн системийг сайжруулах болон макро хүчин зүйлсийн нөлөөллөөс сэргийлэн эрсдэлийн удирдлагын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэлээ. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject чанаргүй зээлд нөлөөлөгч хүчин зүйлс en_US
dc.subject макро эдийн засгийн үзүүлэлтүүд en_US
dc.subject чанаргүй зээл en_US
dc.subject зээлийн эрсдэл en_US
dc.subject зээлийн хүртээмж en_US
dc.subject зээлийн хүртээмж en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.subject жижиг дунд үйлдвэрлэлийн зээл en_US
dc.title Арилжааны банкуудын жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Наран, Мөнхжаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах