СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Шийрэвдамба, Золзаяа
dc.date.accessioned 2018-06-22T02:33:13Z
dc.date.available 2018-06-22T02:33:13Z
dc.date.issued 2018-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1003
dc.description.abstract Даяаршлын нөлөөгөөр Монгол улсын зах зээл өргөжин хөгжихийн хирээр манай улсын гадаад харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Үүнтэй холбогдон аж ахуй нэгж байгууллага, компаниуд үйл ажиллагаагаа, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага гарч энэ хэрэгцээ шаардлагыг нь дагаад гадаад худалдааны асуудал чухалаар тавигдах болсон. Улс орон бүрийн өмнө хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах асуудал чухал байдаг. Зарим бүтээгдэхүүнийг өөрийн орондоо үйлдвэрлэх нь гаднаас авахаас зардал өндөр байдаг учраас улс орнууд бүтээгдэхүүн ажил үйлчилгээг хоорондоо солилцох шаардлага бий болдог. Энэхүү хил дамнасан худалдааг гадаад худалдаа гэдэг. Гадаад худалдаа эрхлэгч нь барааныхаа урьдчилгаа болон нийт төлбөрөө банкнаас зээл авч шууд гадаад гуйвуулга ашиглаж шилжүүлэхгүйгээр, бараа ачигдсны дараа эсвэл барааг хүлээж авсны дараа бүрэн бүтэн байдал болон эрсдэлээ хянасны эцэст, төлбөрийн таатай нөхцөлтэйгээр хямд эх үүсвэр ашиглан төлөх боломжийг арилжааны банкны худалдааны санхүүжилтийн үйлчилгээ олгодог юм. Гадаад худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд нь бараа, бүтээгдэхүүнээ санхүүжүүлэхдээ ихэвчлэн зээлийн бүтээгдэхүүнийг сонгодог. Энэ нь тэдэнд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өргөн хүрээний мэдлэг байдаггүйтэй холбоотой юм. Иймд уг судалгааны ажлын хүрээнд өндөр үр ашигтай гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг судлан, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг таниулахаар зорьсон юм. Уг судалгааны ажлын хүрээнд гадаад худалдааны санхүүжилтын үйлчилгээний дийлэнх хувийг дангаар гүйцэтгэдэг Худалдаа, хөгжлийн банкийг сонгон тоон болон чанарын судалгаа хийж худалдааны санхүүжилтын өнөөгийн байдлыг судлан тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, тус банкны гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудаас асуулга анкетын аргаар судалгаагаа авсан байгаа. Дээрх судалгааны явцад гадаад худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэхэд худалдаа эрхэлдэг байгууллагуудад Монгол банк, арилжааны банкууд, Монголын худалдаа аж үйлдвэрийн яам хамтран сургалтыг байнга зохион байгуулж, худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүний үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх нэн шаардлагатай байна. en_US
dc.subject АРИЛЖААНЫ БАНКНЫ ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ en_US
dc.subject Арилжааны банкны гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж, арга зам en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject гадаад худалдаа en_US
dc.subject санхүүжилт en_US
dc.subject аж ахуй нэгж байгууллага en_US
dc.title Арилжааны банкны гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж, арга зам en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах