Хураангуй:
Нийт судалгааны үр дүнгүүдээс нэгтгэн үзэхэд 2 сургуулийн оюутанд үйлчлэх төвүүдийн үйлчилгээний чанарыг оюутнууд харьцангуй өндрөөр үнэлсэн бөгөөд шинжилгээний үр дүн болох бодит байдал хүлээлтийн зөрүү 0-тэй маш ойр үр дүнг үзүүлсэн нь 2 сургуулийн үйлчилгээний чанарын өнөөгийн байдлыг тодорхойлж байгаа юм. Сургуулиудын хувьд бие биенээс суралцах давуу талууд судалгааны үр дүнд тодорхойлогдсон бөгөөд удирдах түвшний ажилтнууд судалгааны үр дүнг оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагаандаа ашиглавал цаашид үйлчилгээний чанар улам сайжрах боломжтой гэж үзэж байна.