Хураангуй:
Хятад Улс бол Монгол улсын хувьд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш, хил залгаа орон билээ. 1999 оноос 2017 он хүртэл Хятад улс 19 жилийн турш Монголын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны хэмжээ 1999 онд 263сая ам. доллар байсан бол 2017 онд 6735.33 сая ам. долларт хүрч, жилд дунджаар 24.91%-аар өсчээ. Уг судалгааны ажлын хүрээнд нэгдүгээрт, Хятад-Монголын худалдааны хөгжлийн цар хүрээ, бүтцийг шинжлэн судалсан бөгөөд хоёр орны худалдааны цар хүрээ тасралтгүй өсч байгаа ч эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа харьцангуй доор түвшинд байгаа, мөн худалдаа хийдэг бүтээгдэхүүний нэр төрөл цөөн гэдгийг тогтоосон. Хоёрдугаарт, 2007-2016 оны Монгол, Хятад улсын худалдааны тоон мэдээллийн хүрээнд худалдааны хослох байдлын индекс, бодит харьцангуй давуу талын индекс, харилцан нөхөх худалдааны индекс зэрэг индексийг ашиглан хоёр улсын экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар болон хоёр улсын хоорондох худалдааны нөхөх шинжийг хэмжин, хоёр улсын нөхөх шинжээр өндөр байх салбарыг тодорхойлохын зэрэгцээ хоёр улсын худалдааны бүтэц тэгш бус, худалдааны хэмжээ бага байгааг тодорхойллоо. Эцэст нь, эдгээр үр дүнгүүдэд тулгуурлан цаашдын хэрэгжүүлж болохуйц санал, зөвлөмжийг боловсруулна.