Хураангуй:
Өндөр хөгжилтэй том орнууд төдийгүй хөгжиж буй улс орнууд мэдлэгийн эдийн засагт шилжих гэж тэмүүлж байна. Мэдлэгийн эдийн засгийн суурь нь мэдээж хүн. Хүний насан туршид хамтдаа байдаг зүйлийн нэг карьер буюу ажил мэргэжил. Карьер нь өөрийн мэдлэг, ур чадвар, туршлага дээрээ тулгуурласан бүхий л амьдралын туршид хийх аялал юм.
Карьерийн хамгийн анхны бөгөөд чухал алхам бол мэргэжил сонголт байдаг. Олон улсын судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнхи оронд нийт оюутуудын тэн хагасаас илүү нь өөрсдийгөө буруу мэргэжил сонгосон гэж үздэг байна (Д.Бартанбаатар, 2015). Харин манай улсын ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгсөгчдийн судалгаанаас харахад мэргэжил сонголтод гэр бүл, эцэг эх болон ойр дотны хүмүүсийн нөлөө өөрчлөгдөж илүү өөрийн хүсэл сонирхол, чадвар дээр үндэслэн мэргэжлээ сонгох хандлагатай болсон байна. Уг судалгаанаас харахад ЕБС -н сурагчид мэргэжил сонголтыг маш чухалд тооцон мэргэжлийн байгууллагын зөвөлгөө, судалгаанд үндэслэн мэргэжлээ сонгох эрмэлзэлтэй байна. Гэсэн хэдий ч энэ талын мэдлэг, мэдээлэл хангалтгүй, хүрэлцээгүй байгаа нь энэ судалгаанаас ажиглагдлаа.
Мөн хувь хүн мэргэжилээ сонгохдоо зан төлөвтөө тохируулан ажил мэргэжилээ сонгох нь ач холбогдолтой боловч статистикийн хувьд ач холбогдол бүхий хамаарал ажиглагдахгүй байгаа нь судалгаанаас ажиглагдлаа