СЭЗИС - Бүтээлийн сан

ОРОН НУТГИЙН ЖИЖижиг дунд бизнес эрхлэгчдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох нь /Өвөрхангай аймгийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Батбаяр, Лхамцоо
dc.date.accessioned 2018-06-20T07:24:38Z
dc.date.available 2018-06-20T07:24:38Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/986
dc.description.abstract Дэлхийн улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн үндэс нь Жижиг дунд бизнес (ЖДБ эсвэл ЖДҮ)-ийг хөгжүүлэх явдал бөгөөд үргэлж анхаарлын төвд байсаар байна. Монгол улсын хувьд ч ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр бодлого боловсруулж, зохицуулалт, арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулж байна. Гадаадын улс орнууд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн чадавхийг түлхүүр хүчин зүйл гэж үзээд насан туршдаа суралцах сургалтын хөтөлбрөөр хангахыг чухалчилж байна. Системтэй сургалтын хөтөлбрөөр хангахад сургалтын хэрэгцээг тодорхойлох нь бодит дэмжлэг болдог байна. Сургалтын хэрэгцээг тодорхойлох шинжилгээ нь агуулга, зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлаас эхлээд сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх үндэс болдог. Энэхүү судалгаагаар ЖДБ-ийн өрсөлдөх чадварт бизнес эрхлэгчийн бизнес эрхлэлт болон менежментийн мэдлэг ур чадварын дутагдалтай байдал нөлөөлж байна гэсэн таамаглалыг дэвшүүлж, ЖДБ эрхлэгчдийн сургалтын хэрэгцээг онол арга зүйн хүрээнд судлан тодорхойлж, хариулт авахыг зорисон. Сургалтын хэрэгцээг тодорхойлох олон арга, аргачлал байдаг бөгөөд ЖДБ эрхлэгчийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо: Одоо ямар байна вэ? Ямар байхыг хүсч байна вэ? гэсэн ерөнхий асуултанд хариулт олох байдлаар бизнес эрхлэгчид, ЖДБ-ийн ерөнхий мэдээлэл, ажиллагсадын мэдээлэл, бизнесийн трэнд, чиг хандлага, сорилтууд, хүний нөөцийн бүтэц ба сургалт, хүний нөөц ба сургалт хөгжлийн санхүүжилт, өнгөрсөн ба одоогийн сургалтууд, сургалт ба хэрэгцээ-төлөвлөгөө, гэсэн 8 судлагдахууны хүрээнд судалсан. Сургалтын хэрэгцээг тодорхойлох шинжилгээг олон салбарт янз бүрийн зорилго зорилтын хүрээнд хийдэг байна. Манай улсын хувьд тухайлан ЖДҮ-ийн салбарт энэ чиглэлийн судалгааг хийгээгүй байна. Олон улсын түвшинд бүс нутгийн хэмжээнд, улс орнуудын хүрээнд хийсэн судалгаа цөөнгүй байна. Судалгаа нь эдийн засгийн ангилалын 11 чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг Өвөрхангай аймгийн 45 аж ахун нэгж байгууллагын хүрээнд хийгдсэн. Судалгааг хийхдээ хоёрдогч эх үүсвэр ашиглан онолын болон салбарын судалгаа, асуулгын аргаар өгөгдөл цуглуулж, тоон шинжилгээг SPSS, EXCEL программаар боловсруулан тайлбарлаж, дүгнэлт гаргасан болно. Судалгааны ажлын үр дүнд ЖДБ эрхлэгчид нь байгууллагынхаа хүний нөөцийн менежерийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд бизнесийн үүсгэн байгуулагч, захирал нь байдаг бөгөөд сургалт хөгжлийн асуудлыг хариуцаж байна. ЖДБ-ийн байгууллагын болон бие хүний түвшинд бизнес эрхлэлт, менежментийн сургалтууд хэрэгцээтэй байгаа нь тогтоогдсон. Иймээс дэвшүүлсэн таамаглал батлагдаж байна. Цаашид ЖДБ эрхлэгчдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох шинжилгээний үр дүнд нарийвчилсан дүгнэлт хийж доорхи асуултанд хариулах замаар санал зөвлөмжийг боловсруулсанаар судалгааны ажил дуусах болно.Үүнд: 1. "Яагаад" сургалт шаардлагатай вэ? 2. "Ямар" сургалтын хэлбэр хэрэгтэй вэ? 3. "Хэзээ" сургалт хэрэгтэй вэ? 4. "Хаана" ямар сургалт хэрэгтэй вэ? 5. "Хэнд" ямар сургалт хэрэгтэй вэ? 6. "Хэрхэн" сургалт явуулах вэ? en_US
dc.subject Сургалтын хэрэгцээ, энтрепенер, ЖДБ, хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлого en_US
dc.subject энтрепенер en_US
dc.subject ЖДБ en_US
dc.subject хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлого en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject жижиг дунд бизнес en_US
dc.title ОРОН НУТГИЙН ЖИЖижиг дунд бизнес эрхлэгчдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох нь /Өвөрхангай аймгийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах