СЭЗИС - Бүтээлийн сан

Махны экспортыг нэмэгдүүлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Бадрал, БАТЦЭЦЭГ
dc.date.accessioned 2018-06-20T07:18:23Z
dc.date.available 2018-06-20T07:18:23Z
dc.date.issued 2018-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/985
dc.description.abstract Монгол улс нь өргөн уудам газар нутагтай, нүүдлийн соёл иргэншлийн баялаг өвтэй, бэлчээрийн мал аж ахуйн өлгий хэмээн нэрлэгддэг. Иймд энэхүү давуу талдаа суурилсан эдийн засаг худалдааны цогц бодлого хэрэгжүүлэх нь улс орны гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Малын тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч байгаа өнөө үед зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Махны дотоодынхоо хэрэгцээг хангаж байгаа хэдий ч гадагшаа чиглэсэн экспортын хэмжээ тийм ч хангалттай биш байгаа бөгөөд олон улсын чанарын шаардлагад нийцсэн махны экспортыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэрэгслүүд, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөөг судлан махны экспортыг нэмэгдүүлэх боломж, арга замыг эрэлхийлэхийг зорилоо. Энэхүү судалгаанд онолын судалгаа болон чанарын судалгааны аргыг ашигласан бөгөөд дэвшүүлсэн таамаглалын хүрээнд өгөгдөл цуглуулахдаа судалгааны зорилтууд, боломжит мэдээллийн эх үүсвэрүүд, цаг хугацааны болон өртөг зардалын хязгаарлалттай нөхцөл байдлын хүрээнд тандалт, ярилцлага, ажиглалтын аргуудыг ашигласан. Судлаач миний хувьд энэхүү сэдвийг судлахдаа мах экспортлоход тавигдах шаардлага, экспортлох оронтой хийсэн гэрээ, протокол болон энэ талаар батлан гаргасан Монгол улсын хууль тогтоомж, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргасан судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөр, тайланг судлах замаар дүн шинжилгээ хийн нэгтгэн дүгнэх, махны экспортын өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохын тулд ярилцлагын аргыг ашиглан махны салбарт олон жил ажилласан, туршлагатай экспертүүд болон компанийн удирдлагуудтай ганцаарчилсан ярилцлага хийн мэдээллийг нэгтгэн дүгнэсэн. Монгол мал бэлчээрийн мал аж ахуйд суурилан, тэжээлийн хувьд химийн ямар ч бодисоор бордоогүй цэвэр байгалийн гаралтай тэжээлээр тэжээгддэг онцлог нь махны чанарын хувьд чухал үзүүлэлт боловч малын элдэв төрлийн өвчин эмгэгээс хамгаалах боломж харьцангуй бага байдаг. Мөн нөгөө талаас мах бэлтгэлийн дийлэнх хувийг үйлдвэрлэлийн бус уламжлалт гар аргаар бэлтгэж, стандартын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг нь махны бохирдол, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангахгүй байдалд хүргэдэг. Монгол орны хувьд олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшлэн ашиг шимийн гарц бага боловч амт, чанар харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлог давуу талаараа дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм. Үүний тулд экологийн цэвэр бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх, мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах явдал юм. en_US
dc.subject Мал аж ахуй, махны үйлдвэрлэл, гадаад худалдаа, олон улсын стандарт, малын эрүүл мэндийн байдал en_US
dc.subject махны үйлдвэрлэл en_US
dc.subject гадаад худалдаа en_US
dc.subject олон улсын стандарт en_US
dc.subject малын эрүүл мэндийн байдал en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Махны экспортыг нэмэгдүүлэх боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах