Хураангуй:
Худалдааны байгууллагын онцлог нь бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёрт зуучлан түүнээсээ ашиг олж ажилладаг тул бараа материал богино хугацаанд олон эргэлдэх нь ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ. Үнэртэн гоо сайхан, бэлэн хувцасны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг компаниудын хувьд эргэлтийн хөрөнгийн 40-80% орчимыг бараа материал эзэлж байна. Иймээс бараа материалыг удирдлагыг хэрхэн зохистой шийдвэрлэх вэ гэдэг нь салбарын нэн тэргүүний асуудал юм.
Асуудлын хүрээнд гадаад худалдаа эрхлэгч компанийн бараа материалын нөөцийн удирдлагыг сайжруулж, оновчтой болгох боломж, арга замыг тодорхойлох гэсэн судалгааны ажлын зорилгыг тавьж ажилласан.
Судалгааны ажлын үр дүнд компанийн бараа материалын онцлогт тохирсон удирдлага, хяналтын систем болох олон шалгуурт АВС ангилалыг нэвтрүүлсэнээр компанийн бараа материалын нөөц 9 ангилалд хуваагдсан бөгөөд тус бүрт тохирсон бодлого баримталж, оновчтой шийдвэр гаргах, түүнийгээ эргээд хянаж тасралтгүй сайжруулах боломжийг бий болгож, байгууллагын бизнесийн процест уялдуулан ажиллахад нэн тохиромтой загварыг санал болгосон.