dc.description.abstract |
Глобал эдийн засгийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага нь боловсролын
салбарын агуулга, бүтэц, зохион байгуулалт, арга технологийн томоохон өөрчлөлтийг
шаардаж байна. Тухайлбал, олон улсжилт болон инновацийн асуудал нь бизнесийн
сургуулиудын хувьд түгээмэл чиг хандлага нэгэнт болоод багагүй хугацаа өнгөрч байгаа
болно. Манайд энэ асуудлыг хөндөж байгаа нь шинэлэг бөгөөд гадаадын тэргүүлэх их,
дээд сургуулиудын туршлагаас харахад чанар, агуулгын хувьд өнөөдөр дэлхийн
томоохон сургуулиудын дэвшүүлэн тавьж буй гол зорилт нь Инноваци (Innovation),
Олон улсжилт (Internationalization), Судалгаа шинжилгээ (Research) гэх гурван чиглэлд
чиглэсэн байх бөгөөд энэ нь тухайн сургуульд боловсрол эзэмжиж буй суралцагчийн үнэ
цэнийг тодорхойлж байгаа нь боловсролын систем өндөр хөгжсөн орнуудын жишээнээс
харагдаж байна.
Энэхүү судалгааны ажилдаа голлон авч үзсэн бүтээлүүдэд глобал эдийн засгийн
хөгжлийн орчин үеийн чиг хандлага нь дээд боловсролын байгууллагуудын бизнес
загварыг боловсронгуй болгох хэрэгцээг нөхцөлдүүлж байна. Магистр, докторын
сургалт эрхэлж буй төрийн өмчийн зарим их сургуулиудын бизнесийн сургуулийн
сургалтын агуулга, төлөвлөгөө стандартыг олон улсын жишигт ойртуулахад нэлээн
анхаарч байгаа хэдий ч сургалтын агуулгыг туршилт судалгаа, үйлдвэрлэл, олон улсын
хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрчлөхөд асуудал тулгарч байна. Тус нөхцөл
байдлыг судалгаа хийх таатай боломж гэж харан, олон улсын тэргүүлэх их, дээд
сургуулийн хөгжлийн чиг хандлагыг судлан Монгол Улсын их, дээд сургуулийн
бизнесийн сургуулийн бизнес загварыг тодорхойлж, оновчтой хувилбарыг хөгжүүлэх
зайлшгүй шаардлага тулгамдаж буйг судалгааны асуудал болгон авч үзлээ.
Олон улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, бизнес загварын гол
хөгжлийн чиг хандлагын өөрчлөлтүүдийг харьцуулан судалж, инноваци, олон улсжилт,
судалгаа шинжилгээнд түшиглэсэн бизнес сургуулийн загварыг хөгжүүлэх чиг
хандлагууд дээр суурилсан судалгааны дизайн боловсруулж, Монголын бизнесийн
сургуулиудын жишээ болох дээр дурдсан гурван чиглэл рүү чиглэсэн бизнес загварын
өөрчлөлт аль түвшинд байгаа гэдгийг үнэлж дүгнэх, олон улсын хөгжлийн чиг
хандлагуудыг хэрэгжүүлэх боломж арга замуудыг тодорхойлоход жишиг бизнесийн
сургуулиудад зөвлөмж боловсруулж гарган, шинэ бизнес загварын хувилбарыг гаргахад
судалгааны зорилго оршино. Энэхүү судалгааны ажлын объектоор Монгол Улсын их,
дээд сургуулиуд, тэдгээрийн бизнесийн сургуулийг сонгон авсан бөгөөд уг судалгаанд
баримт бичгийн эх сурвалжийн шинжилгээ, нөхцөл байдлын шинжилгээний аргуудыг
ашиглалаа.
Дээд боловсрол даяарчлагдаж буй өнөө цагт олон улсын дээд боловсролын чиг
хандлага, түүний өнгөрсөн ба одоо, ирээдүйд ямар байхыг мэдсэнээр бид Монголын дээд
боловсролын байгууллагууд, тэр дундаа бизнесийн сургуулийн ирээдүйн зорилтыг
бодитойгоор тодорхойлж, түүний үндсэн дээр бизнес загвар, урт, дунд, богино
хугацааны стратегиудыг оновчтойгоор боловсруулж чадна. |
en_US |