Хураангуй:
ТОВЧХ УРААНГУЙ
Санхүүгийн тайлангийн шинжилгээ, түүний хэрэглээний өнөөгийн байдлыг судлан үнэлэлт өгөх, мэдээллийн технологид үндэслэн санхүүгийн шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох нь судалгааны ажлын зорилго болно.
Олон улстай харьцуулахад манай улсад санхүүгийн шинжилгээний программ хөгжөөгүй тусгайлсан санхүүгийн шинжилгээний программ хараахан хэрэглээнд нэвтрээгүй байна.Монгол улсад ашиглаж буй санхүүгийн программын эрх авсан 15 байгууллага байна. Эдгээр 15 байгууллагын санхүүгийн программд санхүүгийн иж бүрэн шинжилгээ хийдэг программ одоогийн байдлаар байхгүй байна.
Санхүүгийн шинжилгээ нь санхүүгийн мэдээллийг задлан шинжилж нэгтгэсэн дүгнэлт өгдөг бөгөөд аж ахуй нэгжийн үйл ажиллагаа болон тэдний үйлдвэрлэл санхүүгийн үр дүнг судална. Санхүүгийн шинжилгээний зорилго нь хэрэглэгч үр дүнтэй ач холбогдол бүхий шийдвэр гаргахад чиглэсэн мэдээлэл боловсруулахад оршино. Санхүүгийн тайлангын шинжилгээ нь тооцоолж, дүгнэхэд бэрхшээлтэй мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай, тооцоолоход цаг хугацаа их шаарддаг.
Мэдээллийн систем гэдэг нь байгууллагын үйл ажиллагааг хагас болон бүтэн автоматжуулсан тогтолцоо юм. Байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулсанаар янз бүрийн ажлууд дахь хүний оролцоог багасгадаг. Ингэснээр нэг талаас үйл ажиллагаанууд дахь зардал болон алдаанууд буурч, нөгөө талаас хурд болон чанар нь дээшилдэг. Мэдээллийн системд дараах үндсэн үйл ажиллагаа хийгддэг.
1. Мэдээллийг гадаад болон дотоод эх үүсвэрүүдээс оруулах
2. Оруулсан мэдээллийг хувиргах буюу боловсруулах
3. Мэдээллийн бүтээгдэхүүнийг гаргах
4. Оруулсан мэдээлэл болон боловсруулалтын үр дүнг хадгалах
5. Системийн гүйцэтгэлийг хянах
Мэдээллийн системийн дээрхи үндсэн үйл ажиллагаанд үндэслэн санхүүгийн тайлангийн шинжилгээний тооцооллыг хялбарчлан боловсронгуй болгох боломжтой юм. Санхүүгийн тайлангийн шинжилгээнийг боловсронгуй болгохын тулд тооцоололыг хялбарчилж богино хугацаанд, ойлгомжтойгоор хүснэгт, диаграм, тэкстэн хэлбэрээр хэрэглэгчидийг мэдээллээр хангах, шаардлагатай байна. Иймээс санхүүгийн тайлангийн шинжилгээг мэдээллийн технологи ашиглан хялбарчлах, үр дүнг тодорхой ойлгомжтой болгох нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой.
Мэдээллийн системд суурилсан санхүүгийн шинжээч программ нь санхүүгийн шинжилгээг хурдан шуурхай гаргах үүрэгтэй. Тус программ нь санхүүгийн 9 төрлийн шинжилгээг гаргахаас гадна программд бүртгэсэн компаниудын өгөгдлийг харьцуулан шугаман график ба графикаар харуулах боломжтой.Ингэснээр нь санхүүгийн шинжилгээний үр дүнг илүү товч тодорхой харах боломжоор хангаж өгсөн. Энэхүү программыг байгууллагуудад нэвтрүүлсэнээр шинжилгээний тооцооллыг хялбарчилж улмаар удирдлагыг байгууллагын үйл ажилагаанд дүгнэлт өгөх, шийдвэр гаргах мэдээллээр хурдан шуурхай хангана, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, цаг хугацаа болон зардал хэмнэнэ.