dc.description.abstract |
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээ өсч байгаагаас үүдэн санхүүгийн мэдлэг боловсролын тухай ойлголт түгэж эхлээд байна. Монгобанк 2016 оноос эхлэн БСШУЯ, СЯ зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үндэсний “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-г хэрэгжүүлж эхлээд ба тэргүүлэх 4 чиглэлд бизнес эрхлэгчид (бичил, ЖДҮ гэх мэт)- рүү чиглээгүй, энэ салбарыг орхигдуулсан байна. Баримт бичгийн судалгаанаас иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд санхүүгийн зуучлагч байгууллагуудын оролцоо хамгийн их ач холбогдолтой салбар байдаг. Санхүүгийн олон талт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод болгох зэрэг асуудлуудын дэвшүүлсэн байдаг. Индонез болон Энэтхэг орнууд арилжааны банкуудаар дамжуулан банкны харилцагчийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх арга хэлбэрийг сонгосон байдаг. Энэхүү судалгааны ажлаараа жижиг бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгон Нарантуул, Хархорин, Алтжин Бөмбөгөр, Хүчит шонхор худалдааны төвүүд жижиглэн худалдаа эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийн түвшинг тодорхойлж, улмаар тэдний мэдлэгийг дээшлүүлэх боломжийг тодорхойлон өөрийн санал зөвлөмжийг хүргэхийн зорьсон болно. Судалгааны нэгдсэн үнэлгээгээр иргэдийн санхүүгийн мэдлэгийн дундаж оноо 12.8 байна. Энэ нь судлаачийн дэвшүүлсэн зорилтод хамгийн бага оноо 14.4 (нийт онооны 60%) –д хүрээгүй буюу санхүүгийн мэдлэг хангалттай бус гэж гарсан. “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн тухай мэдээлэл зорилтод бүлгийн иргэдэд хангалтгүй буюу иргэдийн 82% нь уг хөтөлбөрийн тухай ойлголт огт байхгүй ба үлдсэн 18%-д нь сонссон боловч санхүүгийн мэдлэг, мэдээлэл авдаггүй байна. Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 93% буюу олонх нь өөрсдийн санхүүгийн мэдлэг, боловсролоо нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой байв. Энэ нь иргэдэд одоо хэрэгжиж буй санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг таниулж чадвал эерэг үр дүнд хүрэх боломж байна. Эцэст нь судлаач судалгааны эхэнд дэвшүүлсэн Н1, Н2 таамаглалуудаа баталсан болно. |
en_US |