dc.contributor.advisor |
Чимэдгочоо, Өнөржаргал |
|
dc.contributor.author |
Ганболд, Пагмасүрэн |
|
dc.date.accessioned |
2018-06-20T03:16:17Z |
|
dc.date.available |
2018-06-20T03:16:17Z |
|
dc.date.issued |
2018-06-20 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/955 |
|
dc.description.abstract |
Улсын албан татварууд нь улсын төсвийн орлогоос гадна нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийн хувьд хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг билээ. Эдгээр татваруудаас хувь хүний орлогын албан татвар нь улс орны иргэдийн орлогын тэгш бус хуваарилалтыг зохицуулахад тохиромж өндөртэй татвар гэж үздэг гэвч манай улсын хувьд уг татварын зохицуулалтын нөлөө нь сүүлийн жилүүдэд судлаачдын үзсэнээр бол буурсан хандлагатай байна. Иймд уг татварын хүрээнд нийгэм дэх баян, ядуугийн эрс зөрүүг багасган, доод түвшний иргэдэд ноогдож буй татварын дарамтыг багасгаж амьжиргааных нь түвшинг нь сайжруулахад нөлөөлөхүйц ХХОАТ-ын тогтолцооны загварыг гаргахаар судалсан юм.
Судалгааны хүрээнд хөгжингүй болон хөгжиж буй улсуудын хувь хүний орлогын албан татварын тогтолцоог судалсан ба олон улсад ХХОАТ-ын шаталсан тогтолцоог дийлэнх ашигладаг болох нь харагдаж байв. Энэхүү шаталсан тогтолцоог хэрэгжүүлэхдээ мөн гэр бүл, хүүхдийн тоонд эдгээр улсууд нь ихээхэн анхаарал хандуулж, тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлдэг байна. Иймд манай улсын татварын тогтолцооны хөгжил, үүслийг авч үзвээс ХХОАТ-ын шинэ болон хуучин хуулийн аль алинд нь гэр бүлтэй холбоотой хөнгөлөлтийг тусгаагүй байна.
Монгол улс нь ОУВСантай хамтарсан хөтөлбөрийн дагуу ХХОАТ-ыг 2018 оны эхээр шаталсан тогтолцоонд шилжүүлж тун удалгүй энэхүү шинэ тогтолцоог цуцалж тэгш хувьтай татварын системийг дахин хэрэгжүүлэх болсон юм. Иймд энэ судалгааны хүрээнд манай улстай эдийн засгийн үзүүлэлт нь ойролцоо улсын ХХОАТ-ын тогтолцоо болон гадаадын улс орнуудын уг татварын хүрээнд гэр бүлд зориулсан тусгай хөнгөлөлтүүдийг жишиг болгон тогтоож(benchmarking), түүний үр нөлөөг судалсан болно.
Энэ судалгааны хүрээнд манай улстай ойролцоо эдийн засгийн үзүүлэлттэй улсын татварын хувь хэмжээ болон одоогийн татварын орлогын анхдагч мэдээлэл дээр суурилсан татварын хувь хэмжээг тогтоон хоёр хувилбарыг боловсруулан тооцоолол хийв. Монгол улсын 2016 оны хувь хүмүүсийн анхдагч мэдээлэл дээр хоёр хувилбарынхаа дагуу тооцож үзэн, харьцуулсан дүгнэлт хийн санал зөвлөмж боловсруулна. |
en_US |
dc.subject |
Хувь хүний орлогын албан татвар, ХХОАТ, шаталсан татвар, хөнгөлөлт, бэнчмаркинг, татварын зарчим, тэгш шударга байх зарчим, үр ашигтай байх зарчим, татварын нийгмийг зохицуулах үүрэг |
en_US |
dc.subject |
ХХОАТ |
en_US |
dc.subject |
мастерын ажил |
en_US |
dc.subject |
шаталсан татвар |
en_US |
dc.subject |
бэнчмаркинг |
en_US |
dc.subject |
татварын зарчим, тэгш шударга байх зарчим |
en_US |
dc.subject |
үр ашигтай байх зарчим |
en_US |
dc.subject |
татварын нийгмийг зохицуулах үүрэг |
en_US |
dc.title |
Хувь хүний орлогын албан татвар ноогдуулалтыг сайжруудах нь |
en_US |
ife.Диплом.Зөвлөх |
Гарамдорж, Гантулга |
|