Хураангуй:
Сэдвийн нэр: Монгол ба Хятад улсын ГШХО-ын бодлогын харьцуулсан судалгаа
Гадаадын хөрөнгө оруулалт нь гадаад худалдаанд эерэгээр нөлөөлөх, ажилгүйдлийг багасгах, технологийн дэвшилд чухал ач холбогдолтой. Түүнчлэн олон улсын шууд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь дэлхийн нөөцийг оновчтой хуваарилж, дэлхийн эдийн засгийн харилцааг бэхжүүлдэг. Ихэнх улс оронд гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх замаар өөрсдийн хөгжлийг дэмжихийг эрмэлздэг. 2012 оноос хойш Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн 4 гаруй тэрбум доллароос 500 сая доллар хүрэхгүй болтлоо эрс буурсан. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах шаардлага зайлшгүй үүсч байна.
Олон улсын эдийн засгийн онол болон эмпирик судалгааны загварт тулгуурлан Хятад, Монгол улсуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлогын тухай судалгааг хийж, улмаар Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах бодлогын санал боловсруулах зорилгоор судалгааг хийхдээ.
Эдийн засгийн бүтээлийн сэтгүүлийн ангиллын индекс:,
Түлхүүр үгс: Монгол улсын ГШХО-ын бодлого, Хятад улсын ГШХО-ын бодлого