Хураангуй:
2017 оны 12 сарын байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд давхардсан тоогоор 5800
гаруй эм, эмийн бүтээгдэхүүн бүртгэлтэй байгаагаас импортоор орж ирж байгаа зарим
эмийн бүтээгдхүүний үнэ хэт үнэтэй боловч чанар төдийлөн сайн биш байгаа нь асуудал
дагуулж байна. Иймд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан дэлхийн стандартыг
монголдоо нутагшуулан, дотооддоо үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанарыг импортын
эмтэй өрсөлдөхүйц байлган импортын үнээс хямдаар зах зээлд нийлүүлж өрсөлдөх
чадварыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол улсын эмийн зах зээлд хэрэглэгдэж байгаа нийт эм, эмийн бүтээгдэхүүний
80 орчим хувь нь импортоор орж ирэн 20 орчим хувь нь дотооддоо үйлдвэрлэгддэг. 2017
оны байдлаар нийт бүртгэлтэй эмийн 400 гаруй нь дотоодын эмийн үйлдвэрүүдэд
үйлдвэрлэгдэж байна. Мөн 2016 онд 214.58 тэрбум төгрөгийн эмийн импорт, 183.00
тэрбум төгрөгийн борлуулалт /бөөний үнээр/ хийсэн байхад дотоодын үйлдвэрийн
борлуулалт 34,68 тэрбум төгрөг юм. Үүнээс харахад дотоодын үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх, тэдгээрт баримтлах нэгдсэн бодлого стратегийг боловсруулж гаргах
зайлшгүй шаардлагатай байна. Мөн энэ чиглэлээр хийгдсэн судалгаа одоогоор байхгүй
байгаа тул судалгааны үр дүнд энэ салбарт хэрэгжүүлэх боломжтой үнэ цэнийн моделийг
боловсруулах нь олон талын ач холбогдолтой юм.