Хураангуй:
Эрсдэлийн удирдлага гэдэг бол гэнэтийн сөрөг болон эерэг үйл явдал тохиолдох боломжтой нөхцөлд зорилгодоо хүрэхийн тулд нөөцийг төлөвлөх, зохион байгуулах, чиглүүлэх, удирдах үйл ажиллагаа юм. Эрсдэлийн удирдлага нь манай улсын аж ахуй нэгж байгууллагуудын хувьд харьцангуй шинэ ойлголт байсан хэдий ч үүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага гарснаар банк санхүү, даатгалын байгууллагууд эрсдэлийн хэлтэс нэгж, эрсдэлийн менежертэй болж эхэлснээр эрсдэлийн удирдлагын талаарх хандлага өөрчлөгдөж байна. Олон улсуудын Төв банкны хувьд мөн үйл ажиллагааны эрсдэлийг 2008 оны санхүүгийн хямралын дараагаар чухалчлан авч үзэж эхэлсэн байна. Төв банкны үйл ажиллагааны эрсдэл гэдэг нь байгалийн давагдашгүй хүчин зүйлс, хүний санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл, журам, заавар, програм хангамж, мэргэжлийн ур чадварын доголдол дутмаг байдлаас шалтгаалж банкны үйл ажиллагаа доголдох, эсхүл тасалдсанаас санхүүгийн болон санхүүгийн бус алдагдал хүлээх нөхцөл байдал үүсэх эрсдэлийг хэлнэ.
Түлхүүр үг: Төв банк, үйл ажиллагааны эрсдэл