СЭЗИС - Бүтээлийн сан

"Шилэн тааз"-ны нөлөөг тодорхойлох нь: (Банкны салбарын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Баярсайхан, Энх-Уянга
dc.date.accessioned 2018-06-14T06:20:13Z
dc.date.available 2018-06-14T06:20:13Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/923
dc.description.abstract “Шилэн тааз” нь эмэгтэйчүүдийг ажлын байранд урагшлахад тулгардаг үзэгдэх болон үл үзэгдэх саадыг хэлнэ. “Шилэн тааз” нь Монголын банкны салбарын удирдах ажилчид болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд эмэгтэй ажилчдын оролцоо бага байгаа гэдгээр ч бас илэрч байгаа юм. Эмэгтэй удирдагчид “шилэн тааз”-ны олон давхаргыг өөрсдийн ажиллаж буй байгууллагууддаа мэдэрч байна уу? Тэд үүнийг сонгосон уу, эсвэл тэд үүндээ сэтгэл ханамжтай байна уу? Тиймээс миний бие Монголын банкны салбарын төлөөлөлд эмпирик судалгаа хийж, энэ бүгдийг илрүүлэхээр шийдсэн болно. Энэ судалгааны ажлаар “шилэн тааз” ба түүний олон давхаргад хандаж, эрэгтэй, эмэгтэй менежерүүд, манлайлагчдын хоорондох манлайллын хэв маягийн ялгаатай байдал, манлайллын үр ашиг ба байгууллагын гүйцэтгэлийн хоорондын хамаарал зэргийг судалсан болно. Судалгаанд чанарын болон тоон аргыг ашигласан. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын арилжааны банкууд дахь эмэгтэй ажилчдын карьер хөгжлийн асуудал ба “шилэн тааз”-ны үзэгдлийг судлан, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, эмэгтэйчүүдийн карьер хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох зарим нэг санал зөвлөмжийг дэвшүүлэхэд оршино. Асуулгын судалгаанд 201 хүн хариулт өгч хамрагдсан бөгөөд оролцогчид нь Монголын томоохон банкууд болох Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкнаас бүрдсэн болно. Ярилцлагын судалгаанд дээд болон дунд шатны удирдах албан тушаалын 10 хүн оролцсон. “Шилэн тааз”-ны нөлөө Монголын банкны салбарт хүчтэй илэрч байгаа нь дээрх судалгааны үр дүнгүүдээр батлагдсан. “Шилэн тааз”-ыг үүсгэж буй саад бэрхшээлүүд нь олон янзын эх сурвалжаас үүсэлтэй бөгөөд эрэгтэй эмэгтэй хүний тухай хэвшмэл ойлголт, компанийн практик, эмэгтэй хүний өөрийн гэр бүлийг түрүүнд тавьдаг байдал зэрэг нь голлон нөлөө үзүүлж байна. Эдгээр нь Монголын банкны салбарт эрэгтэй удирдах албан тушаалтнуудыг илүү их байр суурийг эзэлэхэд хүргэж байгаа хүчин зүйлүүд болж байна. Судалгааны үр дүнд, “шилэн тааз”-ны нөлөөг багасгах нь үр ашигтай бөгөөд байгууллагыг түлхүү амжилтанд хүргэдэг болох нь тогтоогдсон. Судалгааны гол зөвлөмж нь эмэгтэйчүүд өөрсдийн карьерт илүү итгэлтэй байж, ажил мэргэжлийн сургалт, хөгжилд байнга анхаарлаа хандуулах, үүнд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зохистой бөгөөд байгууллагад илүү үр ашгийг бий болгох гэдгээр томьёологдож байна. en_US
dc.subject Шилэн тааз en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject ажлы байр en_US
dc.subject эмэгтэйчүүд урашлахад тулгардаг en_US
dc.subject эмэгтэй менежерүүд en_US
dc.subject манлайлал en_US
dc.title "Шилэн тааз"-ны нөлөөг тодорхойлох нь: (Банкны салбарын жишээн дээр) en_US
ife.Диплом.Зөвлөх Ганбаатар, Уянга


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах