СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкуудын нэмүү өртөг ба бүтээмжийн харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Борхүү, Халиунаа
dc.date.accessioned 2018-03-06T02:47:21Z
dc.date.available 2018-03-06T02:47:21Z
dc.date.issued 2018-03-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/918
dc.description.abstract Өөрчлөгдөж буй орчин нөхцлөө дагаад байгууллага бүр тодорхой хэмжээнд өөрчлөлт шинэчлэлийг хийснээрээ урт хугацаанд оршин тогтнох, өрсөлдөгчдөөсөө давуу байдлыг бий болгох, зардал мөнгөө хэмнэх ач холбогдолтой. Байгууллага нь бүтээмжээ дээшлүүлэхийн тулд нэн түрүүнд түүнийг тооцож байх шаардлагатай. Бүтээмжээ хэмжсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээ хэр үр ашигтай байгааг бусадтай харьцуулан судлах, цаашид ямар бодлого боловсруулахаа шийдэх, өөрийн бизнесийг хэр зэрэг үр ашигтай эрхэлж чадаж байгаагаа цэгнэж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөхөд нэн чухал юм. Манай улсад бүтээмж, бүтээмжийн тооцоололт, бүтээмжийн удирдлагатай холбоотой сурах бичиг, эрдмийн ажлууд, бүтээмжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагууд хангалттай байна. Эдгээрийг судлаад үзэхэд голчлон хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэн хийгдсэн байдаг. Монгол улсын банкны салбарын төлөөлөл ХХБ, Хаан банк, Голомт банкууд бүтээмжийн тооцоололт хийдэггүй нь чанарын судалгаагаар батлагдсан. Бүтээмж нь зөвхөн үр ашгийн тоон үзүүлэлт болоод зогсохгүй байгууллагын, салбарын, улс үндэстний өсөлт, дэвшилт, хөгжил, өрсөлдөх чадвар, давуу талыг илтгэх гол түлхүүр үзүүлэлт болдог. Иймээс эдгээр гурван банкны нэмүү өртөг ба бүтээмжийг Импакт болон Rapmods загваруудаар тооцоолж, үр дүнг банк хооронд болон салбар хооронд харьцуулан онцлог ялгааг гаргаж нэгтгэсэн дүгнэлт өгч, банкны салбарын бүтээмжийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн аргазүйн зөвлөмжүүд боловсруулах зорилгоор уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Судлаачийн дүгнэснээр Rapmods загварын хувьд байгууллагын зардал, өртөгрүү чиглэсэн шинжилгээг хийж байгаа бол Импакт загварын хувьд хөдөлмөр, хувь хүнрүү чиглэсэн бүтээмжийн хэмжилтийг тооцон гаргаж байна. Ингэснээрээ байгууллагын хэмжээнд байгаа тоон мэдээллийг нэгж ажилчны ажлын зорилго, зорилтонд тусгаж өгөх боломж бүрдэнэ. Банкуудын хувьд бүтээмжийн асуудлыг өргөн цар хүрээнд, байгууллагын зорилго зорилт, стратегийн хэмжээнд төдийлөн авч үзэхгүй байгаа нь хэрэгжүүлээд байгаа төсөл хөтөлбөр нь богино хугацааны арга төдий болоод урт хугацаанд өгөөжөө өгч чадахгүй байна. Онолын хувьд дан ганц нэг үзүүлэлт байгууллагын бүтээмжийг бүрэн гүйцэт гаргаж чаддаггүй учир аль болох нэгдсэн аргачлал ашиглах хэрэгтэй байдаг. Гэвч банкууд зөвхөн борлуулалтаа өсгөхөд зориулан хөдөлмөрийн зардлаа нэмэгдүүлж байгаа нь богино хугацааны үр ашгийг бий болгох төдийгүй ганцхан хөдөлмөрийн бүтээмжийг ерөнхий хэмжилт болгон ашиглаж байгаагийн илрэл юм. Бүтээлч хүчин чармайлтанд оруулсан хувь нэмрийг үнэлж ажилчид, баг хамт олонд нэмүү өртөг баялгаас хувь тэнцүүлэн хуваарилах нь бүтээмжийн нэгэн чухал арга хэрэгсэл болдог. Банкуудын хувьд хөдөлмөр болоод хөрөнгийн үр ашгийг тэнцвэртэй түвшинд хадгалж зохих нормыг бий болгох нь бүтээмжийг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй байхад тусална. en_US
dc.subject өөрчлөлтийн удирдлага en_US
dc.subject нэмүү өртөг en_US
dc.subject бүтээмж en_US
dc.subject бүтээмжийн удирдлага en_US
dc.subject бүтээмжийн тооцоололт en_US
dc.subject өөрчлөлт en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Арилжааны банкуудын нэмүү өртөг ба бүтээмжийн харьцуулсан судалгаа en_US
ife.Диплом.Зөвлөх Түдэв, Оюунгэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах