Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хувьд өрхийн орлогын бүтэц тэдгээрийнн ач холбогдол, МАА эрхэлж амьдардаг хөдөөгийн өрхийн орлогод ноолуурын үнийн нөлөөлөл ямар түвшинд нөлөөлдөгийг судалсан. Судалгааны хүрээнд судлагдсан байдлын судалгаатай уншиж танилцаж судалгааны хүрээнд өрхийн орлогод ноолуурын үнийн нөлөөллийг энгийн регресс хийж шинжилсэн ба экспортын харьцангуй давуу талыг ноолууран бүтээгдэхүүн болон сүлжмэл эдлэл дээр хийж ямар бүтээгдэхүүний хувьд экспортыг нэмэгдүүлэх боломжтой тооцоолсон. Мөн өрхүүдийн орлого бүс нутгийн хүрээнд хэрхэн ялгаатай байдаг дундаж орлогын вариац ямар хүчин зүйлсүүдээс хамаарч хэлбэлздэгийг тооцоолсон. Судалгааны үр дүнд өрхийн өрлөгө бүс нутгийн хувьд ялгаатай байдаг ба бүс бүрийн онцлогоос хамаарч орлогын бүтэц янз бүрийн эх үүсвэрээс бүрэлддэг байна. Түүнчлэн ноолуурын үнийн 1%-ийн өсөлт өрхийн орлогыг 1.2%-иар нэмэгдүүлдэг гэсэн тооцолол гарсан. Аймгуудын дундаж орлогын вариацын шинжилгээгээр өрхийн орлого эдийн засагийн хэлбэлзлээс харгалзаж бүсийн онцлог, улирал, бусад хүчин зүйлсээс хамаарч хэлбэлздэг болохыг ажигласан.