Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь хугацааны цувааны нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох улирлын нөлөөг загварчлах тухай асуудлыг тэр дундаа стохастик загваруудыг ашиглан загварчлах тухай авч үзсэн юм. Судалгааны ажлын хүрээнд улирлын нөлөөг загварчлах дамми хуьсагчтай детерминистик загварууд болон Х-11 бүлгийн стохастик загварууд тэдгээрийн процедуруудын талаар судлан тэдгээрийг ашиглан ажилгүйдлийн түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн, долларын ханш, барилгын салбарын үйлдвэрлэл зэрэг Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд улирлын нөлөөг загварчилсан билээ. Тус шинжилгээний үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн болон барилгын салбарын үйлдвэрлэлд улирлын нөлөө их ажиглагддаг мөн долларын ханш нь улирлын нөлөөгүй буюу трэндээр голлон тодорхойлогддог болох нь харагдсан юм. Түүнчлэн детерминистик болон стохастик загварууд нь хоорондоо ихээхэн ялгаатай болох нь тод харагдаж байсан юм.