dc.description.abstract |
Монгол Улсад боулингийн спортын хөгжил 1995 оноос эхэлсэн бөгөөд тухайн үеийн Буянт Ухаа дахь Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх штабын дарга, дэд хурандаа Б.Жаргалсайханы санаачилгаар спортод элэгтэй нөхдийн хамт 9 хүний бүрэлдэхүүнтэй 1996 оны 4-р сарын 15 өдөр Монголын боулингийн холбоог үүсгэн байгуулсан. “Космик” болон “Монкор” боулингийн төвүүд 1996-2006 оны хооронд үйл ажиллагаа явуулж байгаад үндсэндээ дампуурсан. 2006 оноос хойш 3 жил боулингийн төв байхгүйгээс шалтгаалан энэхүү спорт зогсонги байдалд орсон хэдий ч 2009 оноос эхлэн Big Bowling төв үүд хаалгаа нээснээр энэхүү спорт дахин сэргэж хөгжиж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотод боулинг тоглоомын 3 төв нийт 22 замтайгаар, Орхон аймагт 2 замтай нийт 4 төв тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар идэвхитэй болон идэвхигүй 4 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа ба боулингийн спортыг сонирхогч, үйлчлүүлэгчидийн тоо харьцангуй цөөн байгаа бөгөөд боулингийн үйлчилгээний төв эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын өгөөж муу, хөгжлийн хурд удаан байна.
Иймд энэхүү судалгааны хүрээнд боулингийн спортын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг торхойлох, тэдгээрийг даван туулах арга замыг тодорхойлохыг хичээлээ.
Монгол хэрэглэгчийн худалдан авалтын үед хүлээн авч буй эрсдэлийг судалж, түүнийг бууруулах арга зам эрснээр боулингийн спорт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэн энэхүү судалгааны ажлаа Монголд боулингийн спортыг хөгжүүлэх асуудал ямар эрсдэл хүндрэлүүд байгааг судалж үзсэн юм.Судалгааны үр дүнгээс үзэхэд харахад орчин үеийн залуус гэр бүлээрээ болон найз нөхөд хамт олноороо цагийг зөв боловсруулан өнгөрүүлэх, өөрийгөө бие мах бялдар болон сэтгэл зүйн хувьд хөгжүүлэх хэрэгцээгээ хангахын тулд энэхүү спортыг сонгож байгаа нь харагдсан ба эдгээр хэрэгцээг Монгол улс дах дээрх үйлчилгээний төвүүд бүрэн сайтар хангаж чадахгүй байгаа нь илэрхий байгаа нь харагдаж байна. Тиймээс энэхүү спортод хэрэглэгчдийг татаж хөгжүүлэхийн тулд үнэ төлбөргүй сургалт зөвлөгөөг тогтмолжуулах замаар хэрэглэгчийн үнэнч байдлыг бий болгож, үйлчилгээний чанарыг сайжруулах, техник технологийн хоцрогдмол байдлыг арилгах замаар учирч буй эрсдэлүүд буруулж болно. |
en_US |