dc.description.abstract |
Энэхүү судалгаагаар суурь шинжилгээний аргуудыг ашиглан хувьцааны үнэлгээг тогтоож, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглахыг зорилоо. Хувьцааны үнэлгээг тогтоох олон аргууд байдаг бөгөөд уг судалгаа нь суурь шинжилгээний аргууд ашиглан тухайн компанийн ирээдүйн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцохийг зорьсноороо шинэлэг болсон. Судалгааны объектоор МХБ-д бүртгэлтэй Говь ХК-г сонгон авч Top-Down аргачлалаар Монголын эдийн засгийн байдал, ноолуурын салбарын байдал, Говь компанийн нөхцөл байдал гэсэн дарааллаар хувьцааны суурь шинжилгээ хийлээ. Хувьцааны үнэлгээ тогтоох хоёр гол аргыг ашигласан бөгөөд зах зээлийн хандлагаар буюу харьцааны шинжилгээ, орлогын хандлагаар буюу чөлөөт мөнгөн урсгал хорогдуулалтын загвараар хувьцааны бодит үнэ цэнийг тогтоох шинжилгээ хийсэн. Харьцааны шинжилгээгээр "Говь ХК"-н 2008-2016 оны санхүүгийн мэдээллийг ашиглан үнэ ашгийн харьцаа, үнэ дансны үнийн харьцаа, үнэ борлуулалтын орлогын харьцаануудыг тооцоход бодит үнэ цэнэ нь 18'740 төгрөг гарсан. Харин FCFE буюу хувьцаа эзэмшигчдэд үлдэх чөлөөт мөнгөн урсгалын загварыг ашигласан үнэлгээгээр бодит үнэ цэнэ нь 19'006 төгрөг гарсан. Энэхүү шинжилгээг хийх явцад 2017 оны 11 сард Говь ХК -н зах зээлийн ханш 35'000 төгрөг болж огцом нэмэгдсэн. Уг судалгааны үр дүнгээр Говь ХК-н бодит үнэ цэнийг 18'899 төгрөг байна гэж үзсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь хэт өндрөөр үнэлэгдсэн буюу хөөсөрсөн байна. Иймээс хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны үнэ бодит үнэ цэнэрүү дөхөх үед хувьцааг худалдан авах, эсвэл Говийн хувьцаа эзэмшигч бол хувьцаагаа өндөр үнэтэй байгаа үед зарах шийдвэрүүдийг гаргах боломжтой гэсэн зөвлөмжид хүрсэн.
|
en_US |