Хураангуй:
Товч хураангуй
Монгол улсад компанийн засаглал үүсээд нилээдгүй хугацаа болсон ч 2016 онд болсон компанийн засаглалын ес дэх удаагийн чуулганд хувьцаат компаниудад тодорхой хэмжээний асуудал одоог хэр нь байгаа талаар онцолсон. Уг чуулганд "Монгол улсын ТОР20 хувьцаат компанид хийсэн компанийн засаглалын судалгаа нь компанийн засаглалын индекс үзүүлэлтээр 100 хувиас 28 хувьтай буюу нэн тааруу үзүүлэлттэй гарсан" хэмээжээ.
Олон нийтэд нээлттэй хувьцаа нь хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг хувьцаат компаниудын хувьд ТУЗ нь сайн компанийн засаглалыг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхэд үйл ажиллагаа нь тааруу байгаа нь ТУЗ өөрийн үйл ажиллагааг дүгнэж, сайн засаглалыг бэхжүүлэхэд тулгараад буй асуудлуудыг дотоод процессоосоо илрүүлэх шаардлагатайг харуулж байна.
Иймд Монголын ХК-иудад компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд ТУЗ-ийн үйл ажиллагааг сайжруулах хөндлөгийн үнэлгээг чанарын арга ашиглан боловсруулахыг зорьсон билээ. Энэхүү судалгааны ажил дээр дурдсанчлан Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй ХК-иудын хүрээнд ТУЗ-ийн үйл ажиллагааг сайжруулах үнэлгээний арга зүйг боловсруулж, санал зөвлөмж өгөхөд оршив.