СЭЗИС - Бүтээлийн сан

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ (Нүүрс олборлолтын компанийн жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаалжав, Ариунболд
dc.contributor.author Гомбосүрэн, Гонгор
dc.date.accessioned 2018-01-26T05:25:58Z
dc.date.available 2018-01-26T05:25:58Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/898
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Түлхүүр үг: Санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадварын шинжилгээ, ашигт ажилгааны шинжилгээ, санхүүгийн тайлангууд, санхүүгийн хүндрэлийг тодорхойлох. Судалгааны ажлын зорилго: Санхүүгийн шинжилгээний онол арга зүйг ашиглан Уул уурхайн олборлолтын компаниуд болох “Энержи Ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Багануур”ХК -ны 2014-2016 оны санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадварыг тодорхойлж дүгнэлт өгөх, сайжруулах арга замын талаар санал боловсруулахад оршино. Судалгааны хүрээ: • Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний онол арга зүйг судлах • “Энержи Ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Багануур”ХК -ны санхүүгийн тайланд дараах үзүүлэлтүүдээр шинжилгээ хийж өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх • Санхүүгийн тайлангийн тогтвортой байдлын шинжилгээ дүгнэлт • Төлбөрийн чадвар, ашигт ажилгааны шинжилгээ дүгнэлт Судалгааны арга зүй: Нягтлан бодох бүртгэл шинжилгээний онол, арга зүйн үндэс болон эдийн засгийн судалгаанд өргөн ашигладаг эдийн засгийн, статистикийн аргууд, тоон үзүүлэлтийн бүлэглэлт, график дүрслэл, санхүүгийн харьцааны шинжилгээ зэрэг аргуудыг ашиглана. Судалгааны үр дүн: Аливаа байгууллагын санхүүгийн хүндрэлийг зөв оношлохын тулд түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн итгэлцүүрийг салбарын онцлогт нийцүүлж оновчтой тогтоох замаар илүү нийцтэй загварыг тохируулан хэрэглэх нь зүйтэйг энэхүү судалгаа харууллаа. Судалгааны ажлын дүгнэлт: 1. Нүүрсний салбарын томоохонд тооцогдох “Энержи Ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Багануур” ХК компаниудыг төлөөлүүлэн авч 2014 – 2016 оны тайлангийн холбогдох үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэн судалж үзэхэд компаниудын санхүүгийн тогтворжилтын ерөнхий түвшинг тодорхойлоход тэдгээр компаниуд ихээхэн ялгаатай, жигд бус байгаа нь харагдаж байна. 2. Хөрөнгийг бүрдүүлэх өөрийн болон гаднын хөрөнгийн эх үүсвэрүүд тэдгээрийн харьцаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотой юм. Санхүүгийн тайланд шинжилгээ хийж бодитой дүгнэлт гаргахын тулд тухайн байгууллагын мэдэлд ашиглагдаж байгаа хөрөнгө капиталын бүтэц бүрэлдэхүүн өсөлтийн хандлага, ашиглалтын байдал, үйл ажиллагаа, үр дүн, хэтийн төлөв байдлыг тогтоосон үзүүлэлтийн системээр шинжилгээ хийж дүгнэлээ. Балансын бүтцийг судалж үзэхэд уул уурхайн салбарын хувьд үндсэн хөрөнгө ихтэй, тоног төхөөрөмж их шаардагддаг учраас эргэлтийн бус хөрөнгө нь нилээд хэсгийг эзэлдэг тэгэхдээ энэ нь компани тус бүрээр өөр өөр байгаа ч ерөнхийдөө эргэлтийн бус хөрөнгө нь давамгайлж байна. Эцэст нь тэмдэглэхэд нүүрсний олборлолтын салбарын болоод төлөөлж авсан 3 компанийн санхүүгийн үзүүлэлтэд хийсэн судалгаанаас үзэхэд тус салбарын хэмжээнд болоод олонх компаниудын санхүүгийн өнөөгийн төлөв байдал сайнгүй байгаа нь нэг талаар өөрийн эх үүсвэрийн, зээлийн дарамт, санхүүгийн хямрал, хүндрэлтэй холбоотой боловч нөгөө талаар эрсдэлээ тэр бүр тооцоолж чадаагүй, байгууллагын актив, пассивын болоод бүхэлдээ санхүүгийн удирдлагын дутмаг үйл ажиллагаанаас хамаарчээ. en_US
dc.subject Санхүүгийн тогтвортой байдал en_US
dc.subject аж ахуйн нэгж төрөл en_US
dc.subject ангилал үнэлгээний арга зүй en_US
dc.subject уул уурхай олборлолт en_US
dc.subject нүүрс төлбөрийн индекс en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ (Нүүрс олборлолтын компанийн жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах