Хураангуй:
Орчин үеийн програм хангамжийн бүтээгдэхүүний өртөг тооцоолох аргачлал нь өөрөө их онцлог зүйл юм. Өртгөөс хамаарч тухайн бүтээгдэхүүний ашиг зах зээл дээр өрсөлдөх чадвар нь тодорхойлогддог. Өртгийг зөв удирдсанаар тухайн мэдээллийн системийн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөх боломжтой. Өртөг нь өөрөө бизнесийн байгууллагын ашгийн төвшинтэй шууд холбоотой байдаг.
Иймээс энэ салбарын компаниудын үндсэн бүтээгдэхүүн болох програм хангамжийн өртөг удирдлага нь анхаарал татсан асуудлуудын нэг болж байгаа тул энэ сэдвийг сонгож салбарын компаниудын бүтээгдэхүүнүүдийн өртөг тооцоололтын талаар судалгааны ажлаа боловсрууллаа.